Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг албан тушаалаас нь огцруулжээ

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүгчдийн сахилгын хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарын асуудлыг хаалттай хэлэлцэв.

Хурлаас гаргасан шийдвэрийн талаар Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар мэдээллээ. Тэрээр “Х.Идэр, Д.Отгонбаатар, З.Болдбаатар нарыг

  • Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн

1.18 шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болохгүй

  • Шүүгчийн ёсзүйн дүрмийн:

1.3 шүүгч нь мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зарчмыг зөрчсөн
2.3 шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ гэснийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, шүүгч нарт сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзсэн. Харин шүүгч нарын зөрчлийн хэр хэмжээг харгалзан үзэж сахилгын шийтгэлийг ялгамжтай оноохоор шийдвэрлэлээ. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт зургаан сарын хугацаагаар 30 хувь цалинг бууруулах сахилгын шийтгэл оногдууллаа” гэв.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Хүүхэд сууж байсан автомашиныг ачсан компанийн зөвшөөрлийг цуцлахаар болжээ

Дараагийн мэдээ

Шахмал түлшийг үйлдвэрт 7 хоног хадгалсны дараа худалдаанд гаргана

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжих 16 “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга” угсралтын ажлын явц, барилгын чанар,…
Дэлгэрэнгүй унших

Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 35 хувь бууруулна

Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Олон улсын тээврийн форум хамтран “Улаанбаатар хотын зорчигч тээврийн…
Дэлгэрэнгүй унших

Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.03.23 / боллоо. Хуралдаанаар 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн…
Дэлгэрэнгүй унших

Атрын IV аяны хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугар сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Атрын IV аяны хүрээнд хүнсний…
Total
1
Хуваалцах