С.Амарсайхан:Сар шинийн баяраа гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг уриалж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2022.01.19/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Өчигдрөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх нийтийн хөл хорио тогтоож, хязгаарлалт хийх тухай мэдээлэл гарсан. Үүний талаар тайлбар өгөхгүй юү?

-Засгийн газар, УОК-оос иргэн, аж ахуй нэгжийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилгоор өнгөрсөн хавраас хойш хөл хорио тогтоолгүй, бүх салбарын үйл ажиллагааг хэвийн явуулж байна. Цаашид ч энэ зарчмаа баримтална. Өчигдөр УОК-ын ажлын хэсэгт ирүүлсэн саналыг батлагдсан мэт ташаа мэдээлэл гарсан байна. Хэдийгээр Омикрон хувилбарын тархалт өнгөрсөн долоо хоногийнхоос 4 дахин ихэссэн ч бид аль болох хөл хорио тогтоохгүйгээр хариу арга хэмжээг шуурхай авч ажиллана.

Омикроны давалгаа улам ихсэх хандлагатай байна. Ямар ч тохиолдолд хөл хорио тогтоохгүй гэж ойлгож болох уу?

-Цаашид халдварын давлагаа оргилдоо хүрч, эрүүл мэндийн салбарын ачаалал хэрээс хэтэрсэн тохиолдолд хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Гэхдээ ийм байдалд хүрэхгүйн тулд ард иргэд, аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах нь зүйтэй. Удахгүй болох Сар шинийн баяраа аль болох гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг уриалъя.

Сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах талаар яригдаж байна. Энэ асуудал эцэслэн шийдэгдсэн үү?

-Энэ сарын сүүлээс ирэх сарын эхэн хүртэл халдварын тохиолдол оргилдоо хүрнэ гэсэн судалгаа гарсан. Үүнтэй холбогдуулан ЭМЯ болон УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс сургууль, цэцэрлэгийн амралтыг сунгах, эсвэл хичээлийг 5/9-ийн зарчмаар хичээллүүлэх талаар санал гаргасан. Уг асуудлыг БШУ-ны сайд, Эрүүл мэндийн сайдтай дахин сайтар хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Ямар ч тохиолдолд бид хүүхдүүдийн хичээлийг хоцрогдуулахгүй байхаар шийдвэрлэнэ.

Хил дээр гацсан чингэлгүүд одоог хүртэл нэвтэрч дуусаагүй байгаа. Хэзээ хэвийн үйл ажиллагаандаа орох вэ?

-Боомтын асуудлуудыг шийдвэрлэх, ялангуяа Замын-Үүд, Эрээний боомтын асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Эрээн хотын талд 935 орчим чингэлэг байсныг өнгөрсөн өдрүүдэд 433-ыг татсан. Үлдсэн чингэлгийг ирэх долоо хоногт татаж дуусгах төлөвлөгөөтэй байна. Цаашид ачаа барааг галт тэргээр буюу төмөр замын өргөн царгиар татан авах талаар БНХАУ-тай хэлэлцэж байна. Уг асуудал шийдэгдвэл өдөрт 300-350 вагон ачаар бараа хилээр нэвтрэх боломжтой болох юм.

агаан сараар Төрийн золголт болон бусад арга хэмжээг хийхгүй гэдгийг мэдэгдсэн. Тэгвэл Сар шинийн бөхийн барилдааныг зохион байгуулах уу?

-Энэ жилийн Цагаан сарын баярыг аль болох гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж байна. Харин Сар шинийн бөхийн барилдааныг халдвар хамгааллын өндөр түвшинд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Total
0
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

Дараагийн мэдээ

Хүүхэд сууж байсан автомашиныг ачсан компанийн зөвшөөрлийг цуцлахаар болжээ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлнэ

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжих 16 “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга” угсралтын ажлын явц, барилгын чанар,…
Дэлгэрэнгүй унших

Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлыг 35 хувь бууруулна

Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Олон улсын тээврийн форум хамтран “Улаанбаатар хотын зорчигч тээврийн…
Дэлгэрэнгүй унших

Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.03.23 / боллоо. Хуралдаанаар 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн…
Дэлгэрэнгүй унших

Атрын IV аяны хүрээнд хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугар сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Атрын IV аяны хүрээнд хүнсний…
Total
0
Хуваалцах