Саудын Араб улсад Абдул Азиз эзэн хааны нэрэмжит тэмцээн уламжлал болон зохион байгуулагддаг юм. Тус тэмцээнд тэмээний уралдаан, дуудлага худалдаанаас гадна гоё галбиртай тэмээ шалгаруулдаг байна. Тэмцээний энэ төрлөөс энэ жил 40 эмэгтэй хасагджээ. Учир нь эзэд нь тэмээгээ галбиртай, гоё харагдуулахын тулд уруул, толгойн хэсэгт ботокс шахуулснаар хасагдах шалтгаан болжээ. Тэмээний миссийн тэмцээн 66 сая ам долларын шагналын сантай. Эзэд тэмээгээ гоё, галбирлаг харагдуулж, үзэмжийг нь сайжруулахын тулд гоо сайхны мэс засал хийлгэх нь сүүлийн жилүүд нэмэгдсээр байгаа Арабын хэвлэлүүд онцолжээ.
Д.Мөнхбат