Тайшир болон Дөргөний усан цахилгаан станцыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц ”Чаргайтын УЦС”

Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг сэргээгдэх эрчим хүчээр хангах ач холбогдол бүхий энэ төсөл нь Монгол улсын хамгийн анхны хувийн хөрөнгө оруулалттай усан цахилгаан станцын төсөл байх юм.

Чаргайтын усан цахилгаан станц нь Тайшир болон Дөргөний усан цахилгаан станцыг нийлүүлсэнтэй тэнцэхүйц эрчим хүчийг үйлдвэрлэнэ. Хагас хүчин чадлаараа ажиллахад л 135.000 гаруй хүн ам, 38.000 орчим өрхийг цэвэр эрчим хүчээр бүрэн хангах юм.

Чаргайтын усан цахилгаан станц нь Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумаас зүүн урагш 50км, Тосонцэнгэл сумаас 28км зайд, Төмөрбулаг сумын нутаг дэвсгэрт нийт 26 га талбайд Дэлгэрмөрөн голыг түшиглэн баригдана. Төслийн хөндлүүрийг сонгохдоо техникийн хувьд боломжтой 5 байршлаас эдийн засаг, техникийн хувьд хамгийн боломжтой 3-р хөндлүүрийг сонгожээ. УЦС-ын суурилагдсан хүчин чадал нь 24.6МВт байх ба жилд 116.6 сая Квт.ц/жил эрчим хүч үйлдвэрлэх юм.

Чаргайтын УЦС баригдсанаар орон нутагтаа эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болгохоос гадна

  • Төвийн эрчим хүчний системийн тохируулгад нэн чухал үүрэг гүйцэтгэх
  • Тайширын УЦС-аас Говь-Алтай, Завхан аймгийн төв болон орчны сумдыг цахилгаанаар хангахад хүрэлцэхгүй байгаа чадлыг бий болгох
  • Булган аймгийн төв болон Төвийн эрчим хүчний системд эрчим хүч нийлүүлэх (10,640.0 сая кВт.ц/жил)
  • Орон нутгийн дэд бүтцийг сайжруулан, ажлын байр нэмэгдүүлэх
  • УЦС-тай танилцах аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн гаргах
  • Загас үржүүлгийн бизнес эрхлэх
  • Байгаль экологийн тэнцвэрт байдал нөхөн сэргэж, хуурайшилт буурах
  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх
  • Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бодитоор бууруулах зэрэг олон ач холбогдолтой юм.

Монгол улс өнгөрсөн жилийн байдлаар 8,850.5 сая кВт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэжээ. Дотооддоо үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 90.9 хувийг нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд, 9.1 хувийг нь Сэргээдэх эрчим хүчээр буюу Салхин цахилгаан станцуудаас 5.1 хувийг, Нарны станцуудаас 1.2 хувийг, Усан цахилгаан станцуудаас 0.9 хувийг үйлдвэрлэж байна.

П.Түмэнбаяр

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

ФОТО: Баянхошууны багачууд ''Аз жаргалын үүр''-ндээ ном уншиж байна

Дараагийн мэдээ

Монгол Улсад байгаа 1652 ширхэг хонь, ямааны хөшөө хэнд хэрэгтэй вэ?

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

ШУУРХАЙ: Айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг 7-р сар хүртэл Төрөөс даана

Орон сууцны айл өрхийн 250 кВт хүртэл, гэр хорооллын айлуудын 350 кВт хүртэл цахилгааны үнийг төрөөс даах асуудал Засгийн газар дээр яригдаж байсан. Тэгвэл уг асуудлаар Засгийн газрын түвшинд тодорхой…
Total
1
Хуваалцах