Хуучин жинсээ хандивлаад 10 мянган литр ус хэмнээрэй

Хаявал хог, ангилбал баялаг гэдэг үг өнөөгийн нийгэмд хамгийн хэрэгтэй уриа болжээ. Дэлхий даяар үйлдвэрлэсэн нийт хувцасны 85 хувь нь хэрэгцээгүй хог болж газрын хөрсөнд үл шингэж байна. Жинсэн материалтай хувцасны талаар бүүр ярихын ч хэрэггүй. Учир нь нэг жинсэн өмд хийхэд 10 мянган литр цэвэр ус зарцуулж байгаа. Хэрэглээндээ тааруулж авсаархан, энгийн амьдрах нь байгаль дэлхийгээ хайрлах алхам болж хувирлаа.

Үүнтэй холбогдуулан ухаалаг хэрэглээг таниулахын тулд брэндүүд байгальд ээлтэй, дахин боловсруулсан материалаар хувцас хийх, хуучин хувцасаа бусдад хандивлах зэрэг арга замууд түгэн дэлгэрч байна. Үүний нэг жишээ нь Хан-Уул дүүрэгт хуучин хувцас, гутлаа зорилтот бүлгийн иргэдэд хандивлах гурван ажиллах болжээ. Хуучин хувцасаа шууд хог болгохын оронд өөр эзэнтэй болгох нь ашиглалтын хугацааг уртасгаж эдэлгээг нь сунгах, амьдралын боломж тааруу иргэд дулаан өвөлжих зэрэг ашигтай юм. Одоогийн байдлаар Ривер гарден хотхон, Зайсан орчимд хувцас хүлээн авах цэгүүд байрлаж байгаа гэнэ. Хүрэлцээтэй байлгах үүднээс цаашид 4-5 шинэ цэг нэмнэ гэсэн хариуг дүүргийн удирдлагууд өглөө.

М.Саранцэцэг

Total
40
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

“Хахир өвлийн хүн цуваа”

Дараагийн мэдээ

ЭЛЕКТРОН ТАМХИЙГ ХУУЛИАР ХОРИГЛОНО

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

ШУУРХАЙ: Айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг 7-р сар хүртэл Төрөөс даана

Орон сууцны айл өрхийн 250 кВт хүртэл, гэр хорооллын айлуудын 350 кВт хүртэл цахилгааны үнийг төрөөс даах асуудал Засгийн газар дээр яригдаж байсан. Тэгвэл уг асуудлаар Засгийн газрын түвшинд тодорхой…
Total
40
Хуваалцах