Замын түгжрэл бол олон жил улиг болтлоо яригдсаар ирсэн ч шийдэлд хүрээгүйн улмаас хүмүүсийг залхаасан сэдэв болсон. Хэзээнээсээ л буруу бодлого, төлөвлөлт, машины хэт ачааллаас болж түгжирсээр олон жил болж байгаа нь үнэн. Тэгш сондгойгоор яваад хэрэг алга гэх хүмүүс олон бий.

Үүнээс гадна нэг талдаа нийтийн тээвэр нь бөөгнөрдөг, автобус хүлээж буй иргэд хамгийн багадаа 30 минут ихдээ 1 цаг гаран хүлээж байж автобусандаа сууж байна. Иргэд түгжирхээс алхахыг илүүд үзэж байна. Төр иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангахыг хүсэхгүй байна уу гэлтэй хэдий болтол алхуулсаар байх вэ? Хэзээ дуусах нь үл мэдэгдэх түгжрэлээс түгжрэлийн хооронд автобус хүлээлгэн зогсоохдоо нүүдлийн цуваа мэт хөврөх иргэдэд санаа зовнидог болов уу? Удахгүй идэр ес эхэлнэ. Харин ард түмэндээ нийтийн тээврээ хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж чадахгүй алхуулсаар. Хүн цуваа алхалсаар байхуу?
Бэлтгэсэн: Б.Бямбасүрэн
Түгжирхээс залхаж байна.
😥