“ДОХ”-той хамт 29 жил

Монгол улсад ХДХВ-ийн халдвартай 666 хүн амьдарч байгаа гэсэн тооцоолол гарчээ. Эдгээр тохиолдлын 323 нь албан ёсоор бүртгэлтэй. Үүнээс харахад манай улс шиг цөөхөн хүн амтай орны хувьд бага тоо биш юм. Учир нь эрсдэлт бүлгийн хүн амын дунд энэ төрлийн халдвар төвлөрсөн тархалттай байгааг албаны хүмүүс хэлж байна. Энэ байдлаар нуугдмал буюу албан ёсоор бүртгэлгүй тохиолдлууд нэмэгдсээр байх хандлагатай. Халдвар зөвхөн бэлгийн замаар тархаж байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол ямар түвшинд байгаатай холбоотой. Мөн манай улсын боловсролын тогтолцоонд суурь шатнаас эхлээд дээд шат хүртэл эрүүл мэндийн боловсролыг бодлогын түвшинд уяхгүй байгаа нь анхаарах ёстой чухал асуудлын нэг юм. Тухайлбал энэ талаар анхан шатны мэдлэг мэдээлэл дутмаг, хүрч болох эрсдэлтэй үр дүнг ч тооцоолж мэдэхгүйн улмаас нэг насны амьдралдаа харамсмаар алдаа хийсэн залуус олон байна. Учир нь ДОХ-ын нийт халдварын 60 хувийг манай улсад 25-39 насныхан эзэлж байгаа статистик үзүүлэлтээс харж болно. Өнөөгийн нийгэмд өөрийгөө хамгаалах нь өрөөлийг хамгаалж буй нэг хэлбэр гэдгийг бид сайтар ойлгох хэрэгтэй. ХДХВ-ээр халдварласан хүний хувьд санаатай болон санамсаргүй алдаа гэж байх ёсгүй. Өнөөдрийн байдлаар ХДХВ-ийн халдвартай 53 хүн нас бараад байна.     

Бэлтгэсэн: Б.Мөнхбат

Total
20
Хуваалцсан
1 сэтгэгдэл
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Баянгол дүүрэг хогоо агуулах газаргүй болохнээ

Дараагийн мэдээ

160 см-ээс доош өндөртэй хүн автобусанд суухыг хориглоно

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг жүдогоос зодог тайлж, холимог тулаанд хүч үзэхээ мэдэгдлээ

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг жүдогоос зодог тайлж, холимог тулаанд хүч үзэхээр болсноо өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр 16 жилийн турш жүдо…
Дэлгэрэнгүй унших

Ор зохицуулалтын баг халдвараар өвчилсөн иргэдийг эмнэлгүүдэд хуваарилах ажиллагааг 24 цагийн турш гүйцэтгэж байна

УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар Эрүүл мэндийн яаманд ажиллаж, Эрүүл…
Дэлгэрэнгүй унших

Сүүлийн хоногт 1,010 иргэн коронавирусийн халдвараар өвчилж, хоёр хүн нас баржээ

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.https://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df15c1cb5db8ab08%26domain%3Dikon.mn%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff19e658eeb31aa4%26relation%3Dparent.parent&container_width=680&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F2fjk&layout=quote&locale=en_US&sdk=joey Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,010 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн…
Total
20
Хуваалцах