Баянгол дүүрэг хогоо агуулах газаргүй болохнээ

Баянгол дүүргийн оршин суугчид Улаанбаатар хотын захирагчийн албанд удаа дараа гомдол ирүүлсэн тул дүүргийн засаг даргад албан шаардлага хүргүүлсэн байна.

Орон сууцны хороололд, байшингийн хажууд контейнерэн хогийн цэг ихээр байрлуулснаас үүдэн орчны бохирдол үүсчээ. Иймээс иргэдийн гомдлын дагуу хог ачих цэгүүдийг албадан буулгах болсон байна. Гэвч тухайн хог ачих цэгүүдийг албадан буулгахаас илүү оронд нь хэрэгжүүлэх үр дүнтэй арга боловсруулсан уу гэдэг эргэлзээтэй.

Ямар нэг тушаал, шийдвэр гаргахдаа шууд хорих, ачих, буулгах, таслан зогсоох гэсэн хүрээнд л эргэлдэж буй нь төрийн өндөр албан тушаалтнуудын ажилдаа хандах хандлагыг харуулна. Угтаа бол аливаа зүйлийг нураахдаа юугаар орлуулж, дахин төлөвлөж шийдэх гарц гаргалгааг албан шаардлагадаа тусгах ёстой баймаар.

Бэлтгэсэн: М.Саранцэцэг

Total
1
Хуваалцсан
2 сэтгэгдэл
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

МОНГОЛ УЛСЫН НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН 2021-2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Дараагийн мэдээ

“ДОХ”-той хамт 29 жил

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг албан тушаалаас нь огцруулжээ

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүгчдийн сахилгын хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, Х.Идэр,…
Дэлгэрэнгүй унших

С.Амарсайхан:Сар шинийн баяраа гэр гэртээ тэмдэглэж, цахимаар золгохыг уриалж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2022.01.19/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. –Өчигдрөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр…
Дэлгэрэнгүй унших

2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2022 онд шинээр эхлэх төсөл,…
Total
1
Хуваалцах