Коронавирусийн шинэ хувилбаруудыг богино хугацаанд илрүүлэх боломжтой болно

Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Ай Си Ти Групп нь Монгол улсын суурь салбарууд болох уул уурхай, хөдөө аж ахуй, санхүү, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүхий л салбарт үйл ажиллагаа явуулдаг. Бид үүлэн технологи, блокчейн, веб хөгжүүлэлт, апп хөгжүүлэлт, хиймэл оюун, дата сайнс, BI, орон зайн мэдээллийн систем гэх мэт чиглэлүүдэд салбартаа тэргүүлэгч мэргэжлийн зөвлөх, ажилчдаас бүрдсэн 350+ хүний нөөцтэйгөөр цахим Монгол улс байгуулах их үйлсэд хүч нэмж байна.

Байгууллагын стратеги, нийгмийн хариуцлага, R&D-н хүрээнд ковидийн үеийн цар тахлыг даван туулах болон нийтийн эрүүл мэндийн төлөө Монгол-Тайванийн төлөөллүүдээс (Ай Си Ти Групп ХК, МУИС, ШУТИС, Цин Хуа Их Сургууль) бүрдсэн Олон Улсын баг бүрэлдэхүүн 2022-01-01- ээс 2024-12-31-ны хооронд гурван жилийн хугацаанд SERS нано-мэдрэгч болон гүн сургалт ашиглан КОВИД-19-г түргэн илрүүлэх наночип оношлуур бүтээхээр судалгааны хамтын ажиллагаа эхлүүлэхээр боллоо.  Ай Си Ти Группийн хувьд хиймэл оюун тэр дундаа гүний сургалтын чиглэлийн судалгаа, хөгжүүлэлтийг хариуцан ажиллана. 

КОВИД-19-н оношлууруудад тавигдах гол шаардлага нь хурдан хугацаанд, өртөг багатайгаар найдвартай оношлох юм. Бидний судалгааны ажлын үр дүнд бий болох оношлуур нь 30 минут хүртэлх хугацаанд хурдан, нарийвчлал өндөртэй, найдвартайгаар өмнө нь халдвар авч байсныг тодорхойлох, вирусийн шинэ хувилбаруудыг амархан таних боломжтой болох бөгөөд мөн оношлуурыг үйлдвэрлэх үйлдвэрлэлийн зардал бүтээгдэхүүний үнийн дүнд нөлөөлөхүйц бага байх юм.

Total
10
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Ор олдохгүй, иргэдийн дараалал тасрахгүй байхад зориулж байгуулсан эмнэлгээ татан буулгаж байгаа шалтгааныг холбогдох яамнаас тодруулах чиглэл өглөө

Дараагийн мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ДАГУУ “АРГИЛ ЦАГААН ӨВГӨН” ТУУЛЬ ХАЙЛЛАА

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

 Сүхбаатарын одон, Хөдөлмөр гавьяаны  улаан тугийн одонт Монголд төдийгүй төв АЗИ-д анх байгуулагдсан залуучуудын ууган байгууллага болох Монголын Хувьсгалт…
Дэлгэрэнгүй унших

Б.Бямбадорж:Ерөнхий боловсролын сургуулийн 117 сурагч, 43 багш, долоон ажилтан халдвар авсан

НОК-оос долоо хоног бүр цар тахлын нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийж буй. Өнөөдрийн мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, мэргэжилтэн Д.Цэнджав, Нэгдсэн…
Дэлгэрэнгүй унших

Ц.Жаргалантуул: Нийслэлд зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль байхгүй

Нэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээс хойш коронавируст халдвараар өвчилж…
Total
10
Хуваалцах