Ор олдохгүй, иргэдийн дараалал тасрахгүй байхад зориулж байгуулсан эмнэлгээ татан буулгаж байгаа шалтгааныг холбогдох яамнаас тодруулах чиглэл өглөө

Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөл, дүүргийн онцгой комиссийн хамтарсан хуралдаан болж өвөлжилтийн бэлтгэл ажил болон цар тахалтай тэмцэх чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын явцын талаар мэдээлэл сонсож, холбогдох дарга нарт нэмэлтээр үүрэг, чиглэл өгч шуурхай ажиллахыг даалгалаа.

Хурлын үеэр онцгойлон хэлэлцсэн нэг асуудал нь яармагийн хангарьд ордонд шинээр байгуулагдан “Яаралтай тусламжийн, түр эмнэлэг” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй ковидын эмнэлгийг татан буулгаж байгаа тухай мэдээллийг нягталж, хэрэв тийм бол ямар шалтгаанаар татан буулгаж байгааг холбогдох яам, эрүүл мэндийн газраас тодруулж, иргэдэд бодитой тайлбар тавих хэрэгтэй хэмээн онцоллоо.

Тус эмнэлэг нь Хан-Уул дүүргийн алслагдсан хороо, эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бусад дүүргийн иргэдэд хүрч үйлчилж байгаа, бүх ор нь хүчил төрөгчийн системд холбогдсон ганц эмнэлэг юм. Зориулж байгуулсан учраас  жирэмсэн болон хөхүүл эхчүүд, өндөр настан, хүүхэд зэрэг ковидоор өвчлөн хүндэрсэн хамгийн эмзэгт тооцогдох олон хүнийг үхлийн аюулаас амжилттай авраад байгаа цор ганц зориулалтын эмнэлэг юм. Дашрамд дурьдахад тус түр эмнэлгийг байгуулахад төсвөөс хоёр тэрбум төгрөг зарцуулж байжээ.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ нэгээс доошгүй хувийг уур амьсгалын өөрчлөлтийн хор уршгийг бууруулахад зориулна

Дараагийн мэдээ

Коронавирусийн шинэ хувилбаруудыг богино хугацаанд илрүүлэх боломжтой болно

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

МОНГОЛ УЛСЫН НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН 2021-2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар Нээлттэй Засгийн түншлэл (НЗТ)-д 2013 онд нэгдэн орсон бөгөөд хоёр жилийн үндэсний төлөвлөгөөг хамтаар бүтээж, олон нийтэд ил тодоор…
Дэлгэрэнгүй унших

Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ нэгээс доошгүй хувийг уур амьсгалын өөрчлөлтийн хор уршгийг бууруулахад зориулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол…
Дэлгэрэнгүй унших

Д.Сумъяабазар: Бүтээн байгуулах ажилд үндэсний компаниудаа давуу оролцуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр барилга байгууламжийн зураг төсөл зохиогчийн төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр тун…
Total
1
Хуваалцах