Э.Баярсайхан 4-1 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгалаа

Олон улсын боксын холбоо(AIBA)-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо долоо дахь өдрөө үргэлжилж байна.

Өнгөрсөн шөнө -54 кг жинд Энх-Амгалангийн Баярсайхан Барбадосын Жабали Бридитэй тулалдан 4-1 харьцаагаар ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.

Тэмцээнээ үргэлжлүүлж буй тамирчид:

  1. -67 кг жинд ОУХМ Баатарсүхийн Чинзориг эхний шатанд Италийн Винчензо Мангиакапретэй тулалдан 5-0 харьцаагаар ялж шөвгийн 16-д шалгарсан. Тэрээр Мексикийн Марко Эрнандез Алвидрезтэй арваннэгдүгээр сарын 1-ний орой тулалдана.
  2. -48 кг жинд ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ шөвгийн 16-д Германы Кристофер Гомантай тулалдан 5-0 харьцаагаар яллаа. Тэрээр шөвгийн наймд Беларусийн Яахени Кармилчуктай арваннэгдүгээр сарын 2-ны орой тулалдахаар болов.

Тэмцээнээ дуусгасан тамирчид:

  1. -57 кг жинд ОУХМ Хархүүгийн Энх-Амар эхний шатанд Казахстаны Серик Темиржановт 5-0 харьцаагаар ялагдсан.
  2. -51 кг жинд ОУХМ Хархүүгийн Энхмандах эхний шатанд Азербайжаны Масуд Юсифзадад 4-1 харьцаагаар ялагдсан.
  3. -60 кг жингийн шилдэг 32-т Оюунбаатарын Тулга Финландын Арслан Хатаевтай тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
  4. -71 кг жингийн 32-т Отгонбаатарын Бямба-Эрдэнэ айландын Порепат Еасундентэй тулалдан 4-1 харьцаагаар ялагдсан.
  5. -63.5 кг жинд ОУХМ Баттөмөрийн Мишээлт Тайванийн Лай Чу-Энтэй тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.

Эх сурвалж: gogo.mn

Total
9
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

Дараагийн мэдээ

Д.Сумъяабазар: Улаанбаатар машин төвтэй биш, иргэн төвтэй хот болно

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

350 гаруй онлайн платформ дээр албан ёсоор уран бүтээл нь тавигдаж буй анхны Монгол уран бүтээлч болсон тэрээр энэхүү дуугаараа Lil Thug-E-ийн хандивын аянд дахин нэгдэж байгаан байна.

Гурван Охин хамтлагийн гишүүд сүүлийн үед шинэ мэдээлэл тасрахгүй байна. Хамтлагийн гишүүн Анхмаа эсэн мэнд амаржсан бол Ану…
Дэлгэрэнгүй унших

33-Р СУРГУУЛИЙН ШАТАРЧИД ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД 3-Р БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Арабын Нэгдсэн Эмират  улсын Дубай хотод энэ сарын 23-30-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулагдсан Дэлхийн сургуулиудын шатрын аварга шалгаруулах…
Дэлгэрэнгүй унших

Б.Чинзориг дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Казакстаны тамирчинтай тулалдахаар боллоо

Монгол Улсын тамирчин ОУХМ Б.Чинзориг Сeрби улсын Белград хотноо үргэлжилж буй боксын ДАШТ-нд хүчээ сорьж байгаа билээ. Тэрээр…
Total
9
Хуваалцах