Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

 Сүхбаатарын одон, Хөдөлмөр гавьяаны  улаан тугийн одонт Монголд төдийгүй төв АЗИ-д анх байгуулагдсан залуучуудын ууган байгууллага болох Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл, Монголын Залуучуудын Холбооны түүхт 100 жилийн ойн хүрээнд Монголын залуучуудын үндэсний төв байгууллага ҮНДЭСНИЙ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛИЙН 3 ДУГААР ХУРАЛ 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Одоогоос 6 жилийн өмнө буюу 2015 оны 4 дүгээр сарын 28-нд Анхдугаар, 9 дүгээр сарын 29-нд хоёрдугаар хурлаа зохион байгуулж байжээ. 

ОРОЛЦЪЁ, УРАГШИЛЪЯ уриан дор 6 жилийн дараа хуралдаж буй ҮНДЭСНИЙ ЗАЛУУЧУУДЫН ЗӨВЛӨЛИЙН ГУРАВДУГААР  хурлаар:

  • Монголын Залуучуудын Холбооны үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах
  • Монголын Залуучуудын Холбооны стратеги төлөвлөгөөг хэлэлцэх
  • Монгол залуу хүний эрхэмлэх 9 зүйлийг хэлэлцэн батлах
  • ҮЗЗ-ийн 3 дугаар хурлаас УРИАЛГА гарган батлах
  • МЗХ-ны Удирдах хорооны гишүүдийг сонгох, батлах
  • МЗХ-ны Хариуцлагын хорооны гишүүдийг сонгох, батлах
  • Стандарттай Монгол залуу хөтөлбөр
  • Залуучуудын суурь судалгааны талаар үнэн бодит мэдээлэл түгээж байх, залуучуудын мэдлэг чадвар, боловсролыг дэмжих
  • Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг төр засгийн хүрээнд хамтран шийдвэрлэх, бүтээн байгуулалтын салбар залуучуудыг ажлын байраар ханган ажиллахыг Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулан улс орон даяар өрнүүлэн ажиллах
  • Залуучуудын эрүүл мэндийн суурь судалгааг хийж, Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан Эрүүл уушиг-New normal аяныг улс орон даяар өрнүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна.

МЗХ-ны Үндэсний залуучуудын зөвлөлийн III хуралдаанд 21 аймаг, 9 дүүргийн залуучуудын холбоо, бүтцийн бүх шатны залуучуудын байгууллагын төлөөлөл, холбооны үе үеийн удирдлага, МХЗЭ-ийн ахмадын холбооны удирдлагууд, МЗХ-ны дэргэдэх ахмадын холбооны удирдлагууд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Монголын ахмадын холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монголын оюутны холбоо, Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо, Ардчилсан залуучуудын холбоо зэрэг салбар бүрийн төлөөллүүд оролцож мэндчилгээ дэвшүүлэн үзэл бодлоо илэрхийллээ.

Үндэсний зөвлөлийн хуралдаад нийт 330 төлөөлөгч оролцсоноос 208 төлөөлөгч биечлэн, 122 төлөөлөгчид цахимаар оролцжээ. Хурлын үеэр ахмадууд болон үе үеийн төлөөллүүд МЗХ-д ажиллаж буй төлөөлөгч нартаа хандаж залуучууддаа үлгэрлэн манлайлж түүчээ нь болж Монгол залуу хүний үнэлэмжийг дэлхийн түвшинд гаргаж, эв нэгдэлтэй ажиллаарай хэмээн захиж байлаа.

Энэхүү хуралдаанаар МЗХ дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж Үндэсний зөвлөлийн хуралдаанаар баталгаажууллаа. Шинэ дүрмийн дагуу Дэд ерөнхийлөгч 10, Бүс, нас хариуцсан нарийн бичгийн дарга 10, хяналтын хорооны 5 гишүүнийг шинэчлэн баталжээ.

МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од тус хуралдаанд тавьсан илтгэлдээ “Бид урагшаа харж, үгүйсгэхээс илүү дэмжиж хамтрахад анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байгааг чухалчлан хэлмээр байна. Өөдөө тэмүүл Зөв нөлөөл Үнэ цэнэ Бодит үр дүнд төвлөр Мэргэжлийн бай Өрсөлдөхүйц бай Хамтар Манлайл гэсэн үгсийг ямагт чухалд тооцож та бүхэнтэйгээ хамтран ажиллахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Цар тахлын одоо байгаа нөхцөл байдал болон ойрын ирээдүйн нөхцөл байдал та биднийг улам сэрэмжтэй байж аль болох бага хохирол амсаж, дэлхий нийтийн цар тахлын дараах нийгэм эдийн засгийн шинэ хэв маяг, өөрчлөлтөд нямбай бэлдэж, алсыг харж байхыг алхам тутам сануулан мэдрүүлсээр байна. Монголын залуучуудын холбоо Монголын мянга мянган залуучуудын итгэл үнэмшлийн түүчээ нь байж, манлайллын бамбар нь болж, 21 онд эхэлсэн түүхээ 21-р зуунд баяжуулж, бахдуулж чадна гэдэгт итгэл дүүрэн байна. Монгол залуу хүн дэлхийн залуучуудын алхаанаас хоцрох учиргүй. Энэ алхаанд энд хүрэлцэн ирсэн залуус бүхний тэмүүлэл хүч нэмэх учиртай” хэмээн онцоллоо.

Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчөөр

• О.Батнайрамдал

• Д.Ихбаяр

• Б.Эрдэнэбат

• Л.Батсүрэн

• Д.Баярсайхан

• Н.Амартүвшин

• Т.Сайнжаргал

• Э.Аззаяа

• Ү.Амарбат

• Э.Бат-Учрал

Бүс хариуцсан нарийн бичгийн даргаар

• Баруун бүс хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Цоожхүү

• Төв, Хангайн бүс хариуцсан Нарийн бичгийн дарга Ц.Буджав

• Зүүн бүс хариуцсан Нарийн бичгийн дарга М.Балжинням

• Говийн бүс хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Батдаваа

• Гадаад салбар хороод хариуцсан Нарийн бичгийн дарга Н.Болор-Эрдэнэ

Нас хариуцсан нарийн бичгийн даргаар

•  16-20 насны нарийн бичгийн дарга Б.Намуун

•  21-25 насны нарийн бичгийн дарга З.Ариунтэнгэр

•  26-30 насны нарийн бичгийн дарга Д.Хулан

•  31-35 насны нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл

•  36-40 насны нарийн бичгийн дарга Г.Мөнхбаяр

Хариуцлагын хорооны гишүүнээр

  • Э.Хишигбаяр
  • Н.Мөнхбаясгалан
  • Э.Болормаа
  • Х.Энхбат
  • Б.Ганзориг

Нар тус тус сонгогдлоо.

МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

Total
12
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Б.Бямбадорж:Ерөнхий боловсролын сургуулийн 117 сурагч, 43 багш, долоон ажилтан халдвар авсан

Дараагийн мэдээ

Э.Баярсайхан 4-1 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгалаа

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Коронавирусийн шинэ хувилбаруудыг богино хугацаанд илрүүлэх боломжтой болно

Мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Ай Си Ти Групп нь Монгол улсын суурь салбарууд болох уул уурхай, хөдөө аж ахуй, санхүү, эрүүл…
Дэлгэрэнгүй унших

Б.Бямбадорж:Ерөнхий боловсролын сургуулийн 117 сурагч, 43 багш, долоон ажилтан халдвар авсан

НОК-оос долоо хоног бүр цар тахлын нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийж буй. Өнөөдрийн мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, мэргэжилтэн Д.Цэнджав, Нэгдсэн…
Дэлгэрэнгүй унших

Ц.Жаргалантуул: Нийслэлд зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль байхгүй

Нэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээс хойш коронавируст халдвараар өвчилж…
Total
12
Хуваалцах