Монгол Улсад 123 улсын 16 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 123 улсын 16,111 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Тодруулбал, албан хэргээр 351, хөрөнгө оруулах хэлбэрээр 1834, хөдөлмөр эрхлэх хэлбэрээр 6239, гэр бүлийн зорилгоор 4293, суралцахаар 476, цагаачлах хэлбэрээр 1921, түр ирэгчээр 402 гадаадын иргэн байна.    

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний есөн сарын байдлаар  гадаадын 9584 иргэнд визийн зөвшөөрөл, 3110 иргэнд зохих ангиллын Монгол Улсын виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 832 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1060 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, оршин суух зөвшөөрөлтэй 285 гадаадын иргэний бүртгэлд хасалт хийв.

Дээрх тоон мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад виз олголт 35,4 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 14,9 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 72,6 хувиар тус тус өсөж, визийн зөвшөөрөл олголт 14,2 хувь, оршин суух зөвшөөрлийн хасалт 47,0 хувиар тус тус буурчээ.

Total
11
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

ВИДЕО: Репперүүд нэгдэн Lil Thug-E-д зориулж “Big life” нэртэй дуу гаргалаа

Дараагийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ:Хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

160 см-ээс доош өндөртэй хүн автобусанд суухыг хориглоно

Нийслэл хотын хувьд нийтийн тээврийн хүрэлцээгүй байдал болон шаардлага хангахгүй нийтийн тээврийн автобуснууд хэзээд асуудал болж ирсэн. Нийслэл…
Дэлгэрэнгүй унших

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийг өргөн барих үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод Улсын Их Хурлын…
Total
11
Хуваалцах