Өнөөдөр бүх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна

Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр бүх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.

2021 оны 10 сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.  Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Total
18
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

"Вьетнам засварын газруудаас дүүрэг татвар авдаг болно"

Дараагийн мэдээ

Сонгинохайрхан дүүргийн нэг хороонд санал хураалтын ирц 50 хувьд хүрчээ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Л.Оюун-Эрдэнэ:Хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны улсын төсвийн төслийн талаар УИХ-ын чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын чуулганы хуралдаанд хэлсэн…
Дэлгэрэнгүй унших

“Вьетнам засварын газруудаас дүүрэг татвар авдаг болно”

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн ажилтан, алба хаагчид дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг автомашины…
Total
18
Хуваалцах