Н.Сугар: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 80 орчим хувь нь хүнд, хүндэвтэр, маш хүнд оноштой байна

Нийслэлийн Онцгой комиссын ээлжит мэдээллийн үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Хөнгөн шинж тэмдэгтэй иргэд танил талаараа эмнэлэгт хэвтэж байна гэсэн шүүмжлэл гараад байгаа. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 80 орчим хувь нь хүнд, хүндэвтэр, маш хүнд гэсэн оноштой байна. Үлдсэн 20 хувь нь хөнгөн шинж тэмдэгтэй боловч жирэмсэн, хавсарсан суурь өвчтэй, хавдрын шинж тэмдэгтэй, эмнэлгийн байнгын хяналтад байх шаардлагатай хүмүүс байгаа юм.

-Эмнэлгийн орны зохицуулалтыг яаж хийж байгаа вэ?

-Өмнө нь эмнэлгүүд орны зохицуулалтаа өөрсдөө хийдэг байсан. Харин одоо хаана сул ор байгаа талаарх мэдээлэл УОК-т нэгтгэгдэж, тэнд ор хуваарилах баг ажиллаж эхэлсэн. Ингэснээр тухайлбал, Сүхбаатар дүүргийн иргэн эмнэлэгт хэвтэх шаардлагатай болбол хаана сул ор байна вэ гэдгийг хайж явах шаардлагагүй, зөвхөн УОК-т мэдэгдэнэ. УОК хаана сул ор байгаа талаарх менежментийг хийх учир хугацаа алдахгүй. Энэ зохицуулалтыг хийхээс өмнө иргэн эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарснаас хойш гурван хоног хүлээх тохиолдол гарч байсан. Харин өнөөдрийн байдлаар нэг хоногтоо багтаан хэвтэх зохицуулалт хийгдэж байгаа гэдгийг Шуурхай штабаас өгч байна.

-Орны тоог яагаад нэмэхгүй байгаа вэ?

-Үүнд нэгдүгээрт, хүн хүчний асуудал байна. Хоёрдугаарт, орыг олноор нэмэх нөхцөлийг хангах хэрэгтэй байдаг. Учир нь тухайн бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ор дэлгэж байгаа байрыг стандартын дагуу дэглэм сахиулж нээх шаардлагатай байдаг. Тиймээс бэлтгэл ажлууд багагүй хугацаанд хийгддэг. Хамгийн сүүлд есдүгээр сарын 17-нд 152 ор дэлгэсэн. Аравдугаар сарын 1-нд Эрүүл мэндийн сайдын тушаалаар дахин 300 ор дэлгэхээр бэлтгэл хангаад байгаа. Өчигдрийн байдлаар эмнэлэгт хэвтэх шаардлагатай 150 хүн ор хүлээж байна гэсэн мэдээлэл бий. Аравдугаар сарын 1-нд 300 ор дэлгэснээр орны хүлээлт байхгүй болно гэсэн тооцоололтой ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй албан хаагч ковидтой тэмцэх ажил хийж байгаа. Энэ тоо хангалтгүй байгаа юм. 4000 гаруй хүн ажиллаж байж эмнэлгийн тусламж, үйлчилгээ хангалттай хэмжээнд байхаар тооцоолол гарсан.

Total
28
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдийг вакцины гуравдугаар тунд хамрагдахыг уриаллаа

Дараагийн мэдээ

Жолооны үнэмлэхээ мартсан, хаяж гээгдүүлсэн бол цахим үнэмлэхээ шалгуулж, замын хөдөлгөөнд оролцох боломжтой

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Л.Оюун-Эрдэнэ:Хар дарсан зүүд мэт шөнө өнгөрч, Монгол Улсын эдийн засагт үүр хаяарч эхэлж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны улсын төсвийн төслийн талаар УИХ-ын чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын чуулганы хуралдаанд хэлсэн…
Total
28
Хуваалцах