“Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна

Улсын Их Хурлын Тамгын газар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Япон лугаа адил хөгжье” цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Эхний хэлэлцүүлгийг “Боловсролын шинэчлэл ба Хүмүүнлэг боловсрол” сэдвээр 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 9.00 цагаас Төрийн ордны хуралдааны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулна.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж үг хэлэх бөгөөд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодын дарга, гишүүд, Боловсрол, шинжлэх ухааны яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Азийн сангийн төлөөлөл, Монгол Улсын Их сургууль, Япон Улсын зарим Их сургуулийн эрдэмтэн судлаачид, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд оролцох юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид Боловсролын багц хуулийн төслүүд болон Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулга, Япон Улсын боловсролын тогтолцоо ба шинэчлэл, Монгол, Японы боловсролын шинэчлэлийн харьцуулалт:ижилсэл, ялгаа, Ёс суртахуун ба ёс зүйн боловсрол, хичээлээс гадуурх хүн төлөвшлийн боловсролын талаарх Японы туршлага, Монгол Улс дахь ёс суртахууны боловсрол, түүний хэрэгжилтийн тухай эрдэмтэн судлаачдын илтгэлийг сонсож, хуулийн төслүүдийн үзэл баримтлал, боловсролын шинэчлэл, хүмүүнлэг боловсролын асуудлаар санал бодлоо хуваалцана. 

Total
4
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Мөсөн өргөө цогцолбор нээлтээ хийлээ

Дараагийн мэдээ

Сайжруулсан шахмал түлшийг 128 цэгээр борлуулж эхэллээ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Монголын Залуучуудын Холбоо манлайлагч залуусаар хүч сэлбэлээ

 Сүхбаатарын одон, Хөдөлмөр гавьяаны  улаан тугийн одонт Монголд төдийгүй төв АЗИ-д анх байгуулагдсан залуучуудын ууган байгууллага болох Монголын Хувьсгалт…
Дэлгэрэнгүй унших

Б.Бямбадорж:Ерөнхий боловсролын сургуулийн 117 сурагч, 43 багш, долоон ажилтан халдвар авсан

НОК-оос долоо хоног бүр цар тахлын нөхцөл байдлын талаар хэвлэлийн хурал хийж буй. Өнөөдрийн мэдээллийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, мэргэжилтэн Д.Цэнджав, Нэгдсэн…
Дэлгэрэнгүй унших

Ц.Жаргалантуул: Нийслэлд зайны сургалтад бүрэн шилжсэн сургууль байхгүй

Нэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээс хойш коронавируст халдвараар өвчилж…
Дэлгэрэнгүй унших

БШУЯ “Facebook”-тэй хамтран “Бид дижитал иргэд” сургалтыг 1000 багшид заана

Боловсрол, шинжлэх ухааны яам болон “Facebook” компани хамтран Монгол Улсын 1000 багшид тоон бичиг үсгийн боловсролыг сургууль дээр…
Total
4
Хуваалцах