“APPLE” ҮЙЛДЛИЙН СИСТЕМИЙНХЭЭ ШИНЭЧИЛСЭН ХУВИЛБАРЫГ ГАРГАВ

“Apple” компани “iPhone”, “iPad”, “Apple Watch” төхөөрөмжүүдийнхээ үйлдлийн системийн шинэчилсэн хувилбар болох “iOS 15”, “iPadOS 15”, “watchOS 8” -ыг албан ёсоор гаргав.

Ухаалаг гар утасны “iOS 15” шинэ үйлдлийн системд хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах, “iPhone” утасны үйлдлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн сайжруулалт хийгджээ. Видео дуудлага хийх зориулалттай “FaceTime” хавсралтад гадны дуу чимээг тусгаарлаж, хэрэглэгчийн дуу хоолойг илүү тод болгож өгснөөс гадна, видео дуудлагын үеэр хэрэглэгчийн арын хэсэг бүдгэрч, нүүр царай нь тодрох аж. Түүнчлэн “FaceTime”-аар холбогдох үед “SharePlay” үйлдлийн тусламжтай дүрс бичлэг, дуу, дэлгэцэн дээрх дүрслэлийг хуваах боломжтой юм. Шинэ хувилбар мөн “Focus” үйлдэлтэй болсон бөгөөд энэ нь ажиллах үед анхаарал төвлөрлийг сайжруулахад тусалдаг байна. Энэ функц нь анхаарал сарниулах хавсралтуудыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар унтраадаг аж. Шинэ үйлдлийн системд “Бүү саад бол” үйлдлийг нэвтрүүлж, ингэснээр ямар горим дээр тавьснаас хамаарч бүх мэдэгдлийг хүлээж авах эсэхээ сонгох боломжтой болжээ. “iOS 15” мөн шинэ загвартай болжээ. “Камер” аппликейшн нь зураг дээрх текст, объектуудыг таних боломжтой болж, “Газрын зураг”, “Түрийвч”, “Цаг агаар” зэрэг хавсралтууд сайжирсан байна. Зураг хавсралтад зургуудыг төрөлжүүлэх, хайх үйлдлүүдийг сайжруулсан байна. Үүнээс гадна “Дурсамж” хэсэгт “Apple Music”-ээс дуу нэмж оруулж болно.

Шинэ “iPadOS 15” үйлдлийн системтэй “iPad” таблетад “widget” ашиглах боломжтойгоос гадна хоёр хавсралтыг нэгэн зэрэг ажиллуулах зорилгоор дэлгэц хуваах горимыг дэмждэг болсон байна. “WatchOS 8.0”-д хэрэглэгчийн нойроо авах хугацаанд тавих хяналт сайжирч, зүрхний цохилтын давтамжийг хэмжих замаар хөдөлгөөний идэвхтэй байдлын үзүүлэлтүүдийг нарийн тодорхой гаргах аж.
Н.ЛХАГВАБАЯР

Total
13
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙД "АЛБА ХААХ" БОЛОМЖТОЙ БОЛОВ

Дараагийн мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнертай уулзлаа

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

МОНГОЛ УЛСЫН НЭЭЛТТЭЙ ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН 2021-2023 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭСНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар Нээлттэй Засгийн түншлэл (НЗТ)-д 2013 онд нэгдэн орсон бөгөөд хоёр жилийн үндэсний төлөвлөгөөг хамтаар бүтээж, олон нийтэд ил тодоор…
Дэлгэрэнгүй унших

Ор олдохгүй, иргэдийн дараалал тасрахгүй байхад зориулж байгуулсан эмнэлгээ татан буулгаж байгаа шалтгааныг холбогдох яамнаас тодруулах чиглэл өглөө

Хан-Уул дүүргийн Засаг даргын зөвлөл, дүүргийн онцгой комиссийн хамтарсан хуралдаан болж өвөлжилтийн бэлтгэл ажил болон цар тахалтай тэмцэх…
Дэлгэрэнгүй унших

Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ нэгээс доошгүй хувийг уур амьсгалын өөрчлөлтийн хор уршгийг бууруулахад зориулна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол…
Дэлгэрэнгүй унших

Д.Сумъяабазар: Бүтээн байгуулах ажилд үндэсний компаниудаа давуу оролцуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр барилга байгууламжийн зураг төсөл зохиогчийн төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр тун…
Total
13
Хуваалцах