МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙД “АЛБА ХААХ” БОЛОМЖТОЙ БОЛОВ

Монгол эр хүн бүрийн үүрэг бол эр цэргийн албанд мордож эх орноо хамгаалах байдаг. Тэгвэл хугацаат цэргийн алба хаагчдын өдөр тутамдаа хийдэг зүйлсийг өөрийн гараар хийж үзэх боломжийг Монгол цэргийн музейн хамт олон олгож байна. Дөрвөлжин шоо мэт ирмэг гарган цэргийн хуарангийн ороо хураах, захны даавуу, мөрдөс хадах, хөлөө жийрэглэн ороох гэх мэт зүйлийг өөрийн биеэр хийж үзэхээс гадна үе үеийн цэргийн дүрэмт хувцсаас сонгон өмсөж дурсгалын зураг татуулах боломжтой болжээ.

Эр хүний мэдэх, сурах ёстой энгийн боловч эв дүй шаардсан хувь хүний соёл, биеэ авч явах эрдмийн нэгээхэн хэсгийг сурч биеэр хийж үзнэ үү хэмээн Монгол цэргийн музей урьж байна.

Мөн хүүхэд, залуусын сонирхлыг татахуйц буудлагын тийрийг боловсролын танхимдаа ажиллуулж байна. Уг буудлагын тийрэнд 2 төрлийн буугаар буудах ба зориулалтын зөөлөн сумаар буудах бөгөөд аюулгүй байдлыг бүрэн хангасан аж.

Н.ЛХАГВАБАЯР

Total
21
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

ЭМЯ: 2851 хүнд (covid-19) халдвар илэрч, 11 иргэн нас барлаа

Дараагийн мэдээ

“APPLE” ҮЙЛДЛИЙН СИСТЕМИЙНХЭЭ ШИНЭЧИЛСЭН ХУВИЛБАРЫГ ГАРГАВ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

ВИДЕО: Репперүүд нэгдэн Lil Thug-E-д зориулж “Big life” нэртэй дуу гаргалаа

Цусны цочмог хорт хавдартай тэмцэж буй реппер, ая зохиогч, продюсер Lil Thug-E буюу Г.Төгөлдөрт урам зориг бэлэглэхээр репперүүд нэгдэн “Big…
Дэлгэрэнгүй унших

ЭМЯ: 2851 хүнд (covid-19) халдвар илэрч, 11 иргэн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын мэдээг есдүгээр сарын 20-ний өдрийн байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн…
Дэлгэрэнгүй унших

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч нар ковидтой иргэнд тархины мэс заслыг амжилттай хийлээ

Цар тахлын энэ үед Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн гавал, тархины гэмтлийн тасгийн эмч нар улаан бүсэд ковидын…
Дэлгэрэнгүй унших

Улсын хэмжээнд COVID-оор өвчилсөн 2,486 хүүхэд, 524 жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байна

Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 25,188 хүн эмчлүүлж байна.https://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df293d71bd1d7d68%26domain%3Dikon.mn%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff1ec05d2835b0b%26relation%3Dparent.parent&container_width=452&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F2a1o&layout=quote&locale=en_US&sdk=joey Үүнээс 10,013 хүн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол…
Total
21
Хуваалцах