ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙН ТАЛААР ТОВЧ ТАЙЛБАР!

  1. Шатахууны үнэ өссөн шалтгаан? 

2020 оны 4 сард 19.5 ам.долларт хүрч байсан газрын тосны үнэ он гарсаар тасралтгүй өсч өнөөдөр 73 ам.доллар буюу 3.5 дахин өссөн. Дэлхийн зах зээлийн энэ өсөлт манай улсад нийлүүлэгддэг шатахууны хилийн үнэд нөлөөлж өнгөрөгч оны 5 сард АИ-92 авто бензиний үнэ 202 доллар байсан бол энэ оны 8 сарын хил үнэ 733 доллар болж 262 хувиар өсөөд байна. 

  1. Төр засгаас үнэд зохицуулалт хийх боломж бий юу? 
  • Засгийн газраас цар тахлын хүнд үед бензиний үнийн өсөлтийг иргэдийн нуруунд үүрүүлэхгүйн тулд аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, АИ-92 авто бензиний онцгой албан татварыг одоог хүртэл тэглэсэн хэвээр байна. 
  • Өнгөрсөн онд санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан олон улсын компанитай тогтвортой байдлыг хангах гэрээ байгуулж ажилласны үр дүнд бид жил гаруй хугацаанд /үнийн өсөлттэй/ үнэ хямд шатахуун хэрэглэсэн. 
  • Цар тахлын үе, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тасалдсан, иргэдийн орлого буурсан үед, иргэдийн 60 хүртэлх хувийг вакцинжуулж, эдийн засгийн идэвхжил нэмэгдэх хүртэл өргөн хэрэглээний АИ-92 авто бензиний үнийг өсгөхгүй байх зөвшилцөлд хүрч энэ оны 7 сар хүртэл шатахууны үнэд өөрчлөлт оруулаагүй.
  1. Шатахууны нөөцийг бүрдүүлсэн үү?

Манай улс одоогоор шатахууны 30 хоногийн нөөцтэй байна. ОХУ-ын Эрчим хүчний яамнаас АИ-95, АИ-98 авто бензинийг ирэх сард нийлүүлэхгүй гэж мэдэгдсэн учир тухайн төрлийн бензиний хомсдол үүсгэхгүй, нөөцийг хэвийн хэмжээнд байлгахын тулд БНХАУ-ын “China oil” компанитай хэлэлцээр хийж, АИ-95, АИ-98 бензин авахаар болсон. 

  1. Хятадаас импортлох шатахууны үнэ ямар байх вэ?

БНХАУ-аас импортлох АИ-95, АИ-98 авто бензиний үнийн хувьд зөрүү гарахгүй, чанарын хувьд олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн юм. 

  1. Хоёр хөрш оронд жижиглэнгийн үнэ хэд байгаа вэ?

Манай улсын урд, хойд хөршийн иргэд нэг литр бензинийг 2-3 мянган төгрөгтэй дүйх үнээр худалдан авч байна. Өмнөд хөршид гэхэд он гарснаас хойш шатахууны жижиглэнгийн үнэ 12 удаа нэмэгдсэн. 

  1. Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц ямар байна вэ?

Монгол Улс жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулснаар дотоодын газрын тос хэрэглээний 55-60 хувийг хангана. Одоогийн байдлаар технологийн бус барилга байгууламжийн барилга-угсралтын ажил эхэлсэн байна.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч нар ковидтой иргэнд тархины мэс заслыг амжилттай хийлээ

Дараагийн мэдээ

Гурван чиглэлд автобус 05:30-00:30 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Гадаадаас ирэх иргэдийг аравдугаар сарын 15-наас эхлэн зочид буудалд тусгаарлахгүй

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо.  Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд, маш хүнд өвчтөн болон нас баралтын тоо…
Дэлгэрэнгүй унших

Д.Цэнджав:Халдвараар өвчлөөд эдгэрснийхээ дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө

Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийн хувьд сэргээн засах үйлчилгээг яаж авах, хэрхэн хэвийн амьдралдаа орох вэ гэсэн асуултад хариу…
Total
1
Хуваалцах