УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад оногдуулсан 2,6 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд Б.Ундармааг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө буюу бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сар хорих ял оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд Б.Ундармаад оногдуулсан ялыг  нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр  торгох ял болгон өөрчилж шийдвэрлэсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг

Total
206
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЯПОН улсад айлчлал хийнэ

Дараагийн мэдээ

Хятад 2021 он гарснаас хойш шатахууны үнээ 12 удаа нэмжээ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Ажлын байрны дарамт үзүүлж, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулжээ

Хүний эрхийн Үндэсний Комисст ирсэн гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт 2021 оны 5…
Total
206
Хуваалцах