Эко батерейны ашиглалтын хугацааг сайжруулах компани

Камбожын Сием Реап хотын байгаль орчинд ээлтэй эко батерейг шинэчлэх, нөхөн сэргээх чиглэлээр мэргэшсэн стартап компани энэхүү өвөрмөц бүтээлээрээ патент авсан байна. Уг компаний захирал Себастиан байгаль орчныг хамгаалахад тэдний үүрэг оролцоо ямар үнэ цэнэтэй болохыг онцлон тэмдэглээд, тэд ашиглах боломжгүй батерейг цуглуулж, 80% хүртэл цэнэглэж, ямар ч химийн бодис ашиглалгүйгээр ашиглалтын хугацааг хоёр дахин нэмэгдүүлдэг гэж мэдэгджээ. Себастиан залууст шинэ ажлын байр бий болгож, компанийнх нь ажил Камбожийн эдийн засагт сайнаар нөлөөлнө гэж найдаж байгаагаа хуваалцав.

Себастиан Унг: Экобат Энержи компаний захирал:


Манай компани 2019 оны 5 сард байгуулагдсан, үйлдвэрлэлийн батерейг нөхөн сэргээх зориулалттай стартап юм. Түүнээс хойш бид үйлдвэрлэлийн батерейны туршилт, засвар үйлчилгээний чиглэлээр мэргэшин ажиллаж байна. Бид нөхөн сэргээх машин бүхий патентлагдсан технологийг ашиглаж, бүх төрлийн хар тугалган батерейн ашиглалтыг уртасгахад нөлөөлдөг. Бид ногоон бизнес хийхийг зорьж байгаа бөгөөд батарейг нөхөн сэргээх төвүүд, шинэ батерейны үйлдвэрүүд гэх мэт зарчмын шийдлүүдийг санал болгохыг хүсч байна. Бид ямар нэгэн нэмэлт химийн бодис хэрэглэдэггүй – манай төхөөрөмж эсүүдэд хуримтлагдсан сульфатыг хүчтэй цахилгаан доргилтоор задладаг. Энэ сульфат нь батерейны хүч муудах үндсэн шалтгаан байдаг. Батерейг буруу орчинд эсвэл удаан хугацаанд хадгалахад энэ сульфат гэдэг үйл явц гардаг. Өөрөөр хэлбэл электролитууд талтжуулж, хар тугалганы эсүүд дээр орчиж барьцагддаг. Энэ сульфатыг салгах үйл явц нь маш энгийн. Манай нөхөн төлжих төхөөрөмж нь секундэд 150 удаа электрон цохилт илгээдэг бөгөөд энэ нь талстыг сулруулж, талстууд электролитийн дахин шингэн болж батерейны хүчин чадлыг шинэчлэх боломжийг олгодог.
Энэхүү экологид ээлтэй систем нь батерейны ашиглалтын хугацааг хоёр дахин нэмэгдүүлэх боломжийг олгодог болгохын хажуугаар шинэ зай худалдаж авахтай харьцуулахад 70% хэмнэлттэй байдаг. Бид зөвхөн хүрээлэн буй орчныг хадгалахад туслах төдийгүй Камбожийн эдийн засгийн байдалд эерэгээр нөлөөлөх шинэ ажлын байр бий болгох талаар туслах талаар бодож байна.

Эх сурвалж: A24 NewsAgency

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Цар тахлын үеэрх Монголын исламын шашинт иргэд

Дараагийн мэдээ

Улсын хэмжээнд COVID-оор өвчилсөн 2,486 хүүхэд, 524 жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байна

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Конго улсад галт уул дэлбэрсний улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Засгийн газар зүүн нутгийн Гома хотод Ньирагонго галт уул дэлбэрсэнтэй холбогдуулан оршин суугчдыг…
Дэлгэрэнгүй унших

АНУ цахилгаан автомашины зах зээлд дэлхийд тэргүүлэхийг зорьж байна

Цахилгаан автомашины зах зээлд бид Хятадыг ардаа орхиж, дэлхийд тэргүүлнэ хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. “Ирээдүйд автомашины…
Дэлгэрэнгүй унших

Улаанбаатар хотын иргэд Сэлбэ, Дунд голоо аврах хөдөлгөөнд сошиалаар нэгдэж байна

Дэлхий дээр хотынхоо төвөөр гол урсдаг 6 хот байдгийн нэг нь Улаанбаатар хот билээ. Энэ бол томоохон хотуудад…
Total
1
Хуваалцах