Цар тахлын үеэрх Монголын исламын шашинт иргэд

Монгол улсын нийт хүн амын 3.9%-ийг исламын шашин шүтдэг казак үндэстэн бүрдүүлдэг бөгөөд тэдний 80 хувь нь баруун зүгт орших Баян-Өлгий аймагт оршин суудаг ажээ. Монголын мусульман шашинтны Монголд 135.000 исламын шашинт казах иргэд оршин сууж байгаа бөгөөд мөн Ховд аймгийн 10 хувийг, Налайх дүүргийн 30 хувийг Казак үндэстэн бүрдүүлдэг байна. Монголын казак иргэд 1990-ээд онд анх өөрсдийн нийгэмлэгээ байгуулсан бөгөөд 2007 онд Монголд үйл ажиллагаа явуулж буй исламын бүх сүм хийдийг нэгтгэсэн Монголын мусульманы нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо болж зохион байгуулагдсан байна. Одоогоор Монгол Улсад исламын шашны 60 гаруй сүм хийд, 20 гаруй сургууль, дотуур байр байгаа бөгөөд сүүлийн нэг жил гаруйн хугацаанд цар тахлын улмаас үйл ажиллагаа нь түр зогсоод байна.

Монголын мусульманы нийгэмлэгийн захирал Х.Батырбек:
Монгол улсад амьдардаг хоёрхон үндэстний нэг нь казак үндэстэн бөгөөд нийт хүн амын 3.8% -ийг бүрдүүлдэг. Какак үндэстэн бол исламын шашинтай мусальманчууд. 1990 онд анх удаа Монголын мусалман нийгэмлэг байгуулагдсан. Одоо Монгол оронд 60 гаруй сүм хийд, 20 гаруй шашны сургалттай сургууль, дотуур байр үйл ажиллагаа явуулж байгаад сүүлийн 1 жил гаруйн хугацаанд цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа нь түр зогсоод байна. Саяхан рамадан сард мацгаа барьж дуусгаад 3 хоног аяд рамаданы баяраа тэмдэглээд дуусах гэж байна.

Иргэн:
Налайх дүүрэг нийслэл Улаанбаатар хотын төвөөс 45 км зайд оршдог бөгөөд энд Улаанбаатар хотын казак, мусульман шашинт иргэдийн дийлэнх нь энд амьдардаг. Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор Засгийн Газрын тогтоол шийдвэрийн дагуу 2020, 2021 онд жил гаруйн хугацаанд сүм маань дотроо үйл ажиллагаа явуулсангүй. Сургалт, шашны үйл ажиллагаагаа дандаа онлайн хэлбэрээр явуулж ирж байна. 2021.05.31-нийг хүртэл сүм хийдийн үйл ажиллагааг түр зогсоосон байгаа.

Эх сурвалж: А24 NewsAgency

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Японы тэргүүн баян Токио 2020 зуны олимпын наадмыг зохион байгуулахын эсрэг байна

Дараагийн мэдээ

Эко батерейны ашиглалтын хугацааг сайжруулах компани

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Конго улсад галт уул дэлбэрсний улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Засгийн газар зүүн нутгийн Гома хотод Ньирагонго галт уул дэлбэрсэнтэй холбогдуулан оршин суугчдыг…
Дэлгэрэнгүй унших

АНУ цахилгаан автомашины зах зээлд дэлхийд тэргүүлэхийг зорьж байна

Цахилгаан автомашины зах зээлд бид Хятадыг ардаа орхиж, дэлхийд тэргүүлнэ хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. “Ирээдүйд автомашины…
Дэлгэрэнгүй унших

Улаанбаатар хотын иргэд Сэлбэ, Дунд голоо аврах хөдөлгөөнд сошиалаар нэгдэж байна

Дэлхий дээр хотынхоо төвөөр гол урсдаг 6 хот байдгийн нэг нь Улаанбаатар хот билээ. Энэ бол томоохон хотуудад…
Total
1
Хуваалцах