Японы тэргүүн баян Токио 2020 зуны олимпын наадмыг зохион байгуулахын эсрэг байна

Ням гарагт Япон улсын тэргүүн баянд тооцогддог Softbank группын үүсгэн байгуулагч Масаёши Сон энэ зун зохион байгуулагдах Токио 2020 олимпын наадмын талаар сэтгэгдлээ өөрийн твиттер хуудсанд бичжээ.

Тэрбээр наадмыг цуцлахыг дэмжиж, хэрвээ зохион байгуулагдах бол их хэмжээний хохирол амсахыг анхааруулсан байна. “Одоогоор олон нийтийн 80 гаруй хувь олимпын наадмыг цуцлах, эсвэл хойшлуулах саналтай байна. Гэтэл хэн, ямар эрх мэдэлтэй нь зохион байгуулах гэж зүтгэнэ вэ? Олон Улсын Олимпын Хороо дангаараа шийдэх эрхтэй юу? Наадмыг цуцалсан тохиолдолд их хэмжээний торгууль хүлээх тухай яригдаж байна. Гэхдээ дэлхийн 200 улсаас 100,000 хүн вакцинжуулалт урагшгүй байгаа Япон улсад цугларч, вирусийн мутацлагдсан хувилбарууд тархвал бүр их хохирол амсана гэж би бодож байна” гэж Сон бичжээ.

Баасан гарагт Олон Улсын Олимпын Хорооны дэд ерөнхийлөгч Жон Котес хэлэхдээ Токио хот онц байдлын дэглэмд шилжсэн байсан ч наадмыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулахаа мэдэгдсэн юм. Олимпын наадам эхлэхэд хоёр сар орчим хугацаа үлдээд байхад нийслэл Токио болон Японы хэд хэдэн бүс нутагт онц байдлын дэглэм үйлчилж байна. 

Тус улсын хүн амын дөнгөж 4.4 хувь вакцинжуулалтад хамрагдсан нь дэлхийн өндөр хөгжилтэй орнууд дундаас сүүл мушгих үзүүлэлт юм. Япон улсад нийтдээ 711,360 халдварын тохиолдол бүртгэгдэж, 12,232 хүн нас бараад байгаа. Токио 2020 наадмыг зохион байгуулагчид цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан уралдаан тэмцээнүүдэд дотоодын үзэгчдийг оролцуулах эсэхийг ирэх сард шийднэ.

Хэрвээ наадмын уралдаан тэмцээнүүд үзэгчгүй зохион байгуулагдах бол орлогын гол эх үүсвэр нь хаагдах юм. Зохион байгуулагчид эхэндээ гадаадаас 600,000 үзэгч хүлээж авахаар тооцоолоод байсан ч гуравдугаар сард энэ төлөвлөгөөгөө цуцалж, ганц ч үзэгч ирүүлэхгүй байхаар шийдэж байв.

Саяхан зохион байгуулагчид тамирчдыг дагалдаж ирэх албаны хүмүүсийн тоог 78,000-аар хязгаарлажээ. Олимпын наадамд оролцогч тамирчид, албаныханд үйлчлэхийн тулд өдөр бүр 230 эмч, 310 сувилагч шаардлагатай байгаагийн 80 хувийг бэлдсэн тухай Токио 2020 наадмын зохион байгуулах хорооны дарга Сэйко Хашимото өнгөрсөн Баасан гарагт мэдэгдсэн байна.

Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгч Томас Бах эмч, сувилагчдын багийг Токио хот руу илгээх боломжтойгоо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн ч тодорхой тоо хэлээгүй юм.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

У.Хүрэлсүх: Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно

Дараагийн мэдээ

Цар тахлын үеэрх Монголын исламын шашинт иргэд

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Японд “Moderna”, “AstraZeneca” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

Японы Эрүүл мэндийн яамны тусгай комисс “Moderna” болон “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг халдвараас сэргийлэх дархлаажуулалтад хэрэглэхийг зөвшөөрчээ. Японы…
Дэлгэрэнгүй унших

EMA, ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцин хийлгэсэн хүмүүсийг ЕХ-нд нэвтрэхийг зөвшөөрөв

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Европын Эмийн агентлагаас (EMA) зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн хүмүүст Европын Холбоонд (ЕХ) нэвтрэхийг…
Дэлгэрэнгүй унших

Ресторан, зочид буудал, амралтын газар, саун зэргийг энэ сарын 22-ноос нээнэ

УОК-ын Шуурхай ажлын баг өнөөдөр хуралдаж зургаан төрлийн үйл ажиллагааг энэ сарын 22-ноос нээхээр болсон тухай Засгийн газрын…
Total
1
Хуваалцах