Д.Сумъяабазар: Бүтээн байгуулах ажилд үндэсний компаниудаа давуу оролцуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр барилга байгууламжийн зураг төсөл зохиогчийн төлөөлөлтэй уулзлаа.

Тэрбээр тун удахгүй УИХ-аар хэлэлцэх Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг товчхон танилцуулаад, “Хууль, эрх зүй, засаглал, эдийн засгийн шинэтгэл хийнэ” хэмээн тодотгов. Хууль батлагдаж эрх зүйн чадамжтай болсноор зураг төслийн компаниудтайгаа гэрээ, хэлэлцээр хийж, цаашид хамтарч ажиллах илүү том боломж бий болох аж. Мөн Улаанбаатар хотод ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулах ажил хийгдэнэ. Үүнийг Засгийн газраас дэмжиж жил бүр 420 тэрбум төгрөгийг нийслэлд өгөхөөр болсон. Түүнчлэн Хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдаж байгааг Хотын дарга тэмдэглэв.

Тэрбээр, “УИХ, Засгийн газрын хэмжээнд нийслэлийг дэмжиж, санхүүжилтийн асуудлыг шийдэж байгаа учраас хотын хөгжил, бүтээн байгуулах ажлыг та бүхний дэмжлэгтэйгээр хийж чадна. Ирэх жилүүдэд хийх зам, барилга, байгууламжийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудад үндэсний компаниудаа давуу байдалтай оролцуулна” хэмээв. Мөн Улаанбаатар хотыг шинэ төлөвлөлт, шинэ өнгө төрхөөр орчин үеийн хот болгохын тулд өнөөдөр зураг төслийн компаниудтайгаа уулзаж, санал солилцож байгаагаа онцоллоо. Тэрбээр ашгийн төлөө явж болно. Гэхдээ ирээдүйгээ харж, зөв төлөвлөлт, зураг төсөл гаргаж ажиллах ёстой. Хариуцлагатай байх хэрэгтэй. Бид хамтдаа том бүтээн байгуулалт хийнэ. Ингэхийн тулд та бүхний мэдлэг, туршлага хэрэгтэй байна. Сэтгэлтэй, зүтгэлтэй, мэргэжлийн хүмүүс хэрэгтэй байна гэлээ.

Үүний дараа Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүнийг шийдвэрлэх арга зам”-ын талаар товч танилцууллаа. Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хүргэж өгөх, авах цагаар түгжрэл эрс нэмэгддэг байна. Мөн авто замын сүлжээний даац хэтэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 130 мянган автомашины илүүдэлтэй байгаа аж. Цаашлаад судалгаанд оролцсон иргэдийн 30 гаруй хувь нь автомашин худалдаж авна гэжээ. Хэрвээ энэ байдлаараа явбал дөрвөн жилийн дараа тэг зогсолт хийхээр байгаа аж. Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд зам, барилга, байгууламжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах, нийтийн тээврийг шинэчлэх зэрэг хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлэх юм.

Танилцуулгын дараа зураг төслийн компаниудын төлөөллүүд нийслэлийн удирдлагуудаас асуулт асууж, санал хэлсэн юм. Тухайлбал, “Бид нэгдэж ажиллахгүй бол энэ том төслүүдийг хийж чадахгүй. Өмнө нь метро, LRT төслийг хийчихсэн бол өнөөдөр түгжрэлийн асуудлаа шийдчихсэн байх байсан. Гэтэл өнөөдөр өөр, өөр төслүүд ярьсаар байна. Тэгэхээр одоо л том төслүүдээ эрчимжүүлж хамтарч түгжрэлийн асуудлаа шийдэх ёстой” гэсэн саналуудыг хэлж байлаа. Мөн ГБЭТ ХХК-ийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер, Гавьяат барилгачин Б.Эрхэмбаяр “Хотын дарга томоохон төслүүдийг хийх Ажлын баг байгуулна гэж байна. Энэ маш зөв. Мөн том төсөл хэрэгжих гэж байгаа байршлуудын газрын асуудлыг маш тодорхой болгох ёстой. Газар чөлөөлөлтийг сайн хийх хэрэгтэй. Бид хотынхоо төлөө хичээл, зүтгэл гаргаж ажиллана. Хамгийн гол нь хотын захиргаан дээр Ажлын хэсгээ зангидаж ажиллах ёстой шүү” гэлээ.

Харин Хотын дарга Д.Сумъяабазар, “Дулааны шугам сүлжээ, зам, барилга байгууламжийн ажил хийхийн тулд газар чөлөөлөх шаардлагатай байгаа. Энэ ажлыг хийхгүйгээр том бүтээн байгуулалт хийнэ гэж байхгүй. Гэхдээ хуулийн хүрээнд газар чөлөөлөлтийг хийнэ. Хүний газрыг булааж авч болохгүй. Ингэхийн тулд маш их өртөг гарахаар байн. Том бүтээн байгуулах ажил хийх төслүүд дээрээ дотоодын мэргэжлийн зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтарч ажиллах ёстой. Дотоодын зөвлөх компаниудыг бүртгэж, сайн компаниудыг шалгаруулж, бодлогоор дэмжиж ажиллавал маш том хүч байгаа” гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн Хотын дарга анх удаа зураг төслийн компаниудтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсож байгаад талархал илэрхийлж байсан юм.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

“COVID-19”-ийн вакцин үйлдвэрлэгчид ядуу буурай орнуудад 3.5 тэрбум тун вакцин нийлүүлнэ

Дараагийн мэдээ

Конго улсад галт уул дэлбэрсний улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Камбожийн “Өөртөө туслах тэсрэх бөмбөг устгах ТББ” дэлбэрээгүй бөмбөг зайлуулах ажлаа үргэлжлүүлсээр байна

“Өөртөө туслах тэсрэх бөмбөг устгах ТББ” / CSHD Камбожийн хэд хэдэн газруудад дэлбэрээгүй бөмбөг устгах ажлаа үргэлжлүүлсээр байна.…
Дэлгэрэнгүй унших

Улаанбаатарт 681, орон нутагт 53, эмнэлгээс шалтгаалах гурван тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа

Коронавируст халдвар илрүүлэхээр өчигдөр улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өчигдөр улсын…
Total
1
Хуваалцах