“COVID-19”-ийн вакцин үйлдвэрлэгчид ядуу буурай орнуудад 3.5 тэрбум тун вакцин нийлүүлнэ

“Pfizer”, “Moderna”, “Johnson & Johnson” компани 2021, 2022 онд бага, дунд орлоготой орнуудад 3.5 тэрбум орчим тун вакциныг зардлаар нь юм уу хямдралтай үнээр нийлүүлнэ гэдгээ “Хорийн бүлэг”-ийн эрүүл мэндийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгдлээ.

АНУ-ын “Pfizer” компани ирэх 18 сарын хугацаанд хоёр тэрбум тунг, түүнээс нэг тэрбумыг нь энэ онд нийлүүлнэ гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла мэдэгджээ.

Мөн “Moderna” компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансель 2021 онд 95 сая хүртэлх тун, 2022 онд 900 сая хүртэлх тун вакциныг “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.

“Johnson & Johnson” компанийн хувьд 2021 онд 200 сая тун вакцин нийлүүлэх гэрээг “COVAX” хөтөлбөртэй байгуулснаас гадна нэмж 300 сая тунг нийлүүлэх боломжийг хэлэлцэж байгаа талаар тус компанийн дэд тэргүүн Пол Стоффельс мэдээлжээ. 

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Японд “Moderna”, “AstraZeneca” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

Дараагийн мэдээ

Д.Сумъяабазар: Бүтээн байгуулах ажилд үндэсний компаниудаа давуу оролцуулна

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

ЭМЯ: 2851 хүнд (covid-19) халдвар илэрч, 11 иргэн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын мэдээг есдүгээр сарын 20-ний өдрийн байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн…
Дэлгэрэнгүй унших

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмч нар ковидтой иргэнд тархины мэс заслыг амжилттай хийлээ

Цар тахлын энэ үед Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн гавал, тархины гэмтлийн тасгийн эмч нар улаан бүсэд ковидын…
Дэлгэрэнгүй унших

Улсын хэмжээнд COVID-оор өвчилсөн 2,486 хүүхэд, 524 жирэмсэн эмэгтэй эмчлүүлж байна

Коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 25,188 хүн эмчлүүлж байна.https://www.facebook.com/v9.0/plugins/quote.php?app_id=1410230139213728&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df293d71bd1d7d68%26domain%3Dikon.mn%26origin%3Dhttps%253A%252F%252Fikon.mn%252Ff1ec05d2835b0b%26relation%3Dparent.parent&container_width=452&href=https%3A%2F%2Fikon.mn%2Fn%2F2a1o&layout=quote&locale=en_US&sdk=joey Үүнээс 10,013 хүн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол…
Total
1
Хуваалцах