Японд “Moderna”, “AstraZeneca” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

Японы Эрүүл мэндийн яамны тусгай комисс “Moderna” болон “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг халдвараас сэргийлэх дархлаажуулалтад хэрэглэхийг зөвшөөрчээ.

Японы Эрүүл мэндийн яам холбогдох шийдвэрийг өнөөдөр албан ёсоор зарлах аж.

Эдгээр вакциныг Токио, Осака хотууд дахь Японы Өөрийгөө хамгаалах хүчний вакцинжуулалтын төвүүдэд, мөн зарим муж улсад байгуулсан ийм төвүүдэд хэрэглэхээр төлөвлөжээ.  

Ингэснээр вакцины нийлүүлэлтийг нэмэгдүүлж, вакцинжуулалтын хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлэх боломжтой болно гэж Kyodo агентлаг мэдээлсэн байна.

Ташрамд сануулахад, Японы Засгийн газар энэ сарын 21-нээс эхлэн Тайланд болон Монгол, Камбож, Зүүн Тимор, Шри-Ланка, Сейшелийн арал, Сент-Люсиа гэсэн зургаан орноос ирсэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглосон юм. Энэ хориг Японы иргэдэд хамаарахгүй бөгөөд эдгээр орноос ирсэн иргэд зургаан өдрийн турш тусгаарлагдаж, коронавирусний шинжилгээг хоёр удаа өгөх ёстой байна.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Израилаас 20 мянган ам.долларын халдвараас хамгаалах хэрэгсэл хандивлалаа

Дараагийн мэдээ

“COVID-19”-ийн вакцин үйлдвэрлэгчид ядуу буурай орнуудад 3.5 тэрбум тун вакцин нийлүүлнэ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

EMA, ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцин хийлгэсэн хүмүүсийг ЕХ-нд нэвтрэхийг зөвшөөрөв

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Европын Эмийн агентлагаас (EMA) зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн хүмүүст Европын Холбоонд (ЕХ) нэвтрэхийг…
Дэлгэрэнгүй унших

Ресторан, зочид буудал, амралтын газар, саун зэргийг энэ сарын 22-ноос нээнэ

УОК-ын Шуурхай ажлын баг өнөөдөр хуралдаж зургаан төрлийн үйл ажиллагааг энэ сарын 22-ноос нээхээр болсон тухай Засгийн газрын…
Total
1
Хуваалцах