Израилаас 20 мянган ам.долларын халдвараас хамгаалах хэрэгсэл хандивлалаа

Израил Улсын Элчин сайдын яам, Израилийн Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагаас /МАШАВ/  КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулан Монгол Улсад 20 мянган ам.долларын өртөг бүхий хамгаалах хэрэгсэл, амны хаалт хандивлав.

Хандив хүлээлгэн өгөх ёслол өчигдөр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд болжээ. Ёслолд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, Израил Улсаас  Монгол Улсад суугаа Элчин сайд Ирит Бен-Абба нар оролцов. 

Монгол, Израилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буй энэ үед тус улсаас олгож буй энэхүү тусламж нь хоёр улсын найрсаг харилцааны илэрхийлэл болж буйг талууд онцлов. Тус ЭСЯ-наас тусламжийн барааг Улсын онцгой комисст хүргүүлнэ.

Total
2
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

EMA, ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцин хийлгэсэн хүмүүсийг ЕХ-нд нэвтрэхийг зөвшөөрөв

Дараагийн мэдээ

Японд “Moderna”, “AstraZeneca” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

У.Хүрэлсүх: Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно

Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын дарааллын дагуу МАН-ын дагуу У.Хүрэлсүх СЕХ-нд мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, үнэмлэхээ гардан авав.…
Дэлгэрэнгүй унших

Ресторан, зочид буудал, амралтын газар, саун зэргийг энэ сарын 22-ноос нээнэ

УОК-ын Шуурхай ажлын баг өнөөдөр хуралдаж зургаан төрлийн үйл ажиллагааг энэ сарын 22-ноос нээхээр болсон тухай Засгийн газрын…
Total
2
Хуваалцах