Ресторан, зочид буудал, амралтын газар, саун зэргийг энэ сарын 22-ноос нээнэ

УОК-ын Шуурхай ажлын баг өнөөдөр хуралдаж зургаан төрлийн үйл ажиллагааг энэ сарын 22-ноос нээхээр болсон тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээлэв. 

Тодруулбал,

  • Орон нутагт зорчих хөдөлгөөнийг нээх бөгөөд вакцины давтан тунгаа авч 14 хоносон хүн ямар нэгэн хязгаарлалтад орохгүйгээр вакцинд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлээд хяналтын постоор нэвтрэх юм байна. Мөн 0-17 насны хүүхдийг орон нутагт зорчиход түргэвчилсэн болон PCR шинжилгээ шаардахгүй.
  • Нийслэлд зах, худалдааны 103 төв байгаагаас нээгээгүй байсан 9 том захыг нээхээр болжээ. Тухайлбал, Нарантуул, Алтжин, Бөмбөгөр, Барс, Хархорин, Дүнжингарав, Сандэй, Шөнийн зах гэх мэт.
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар буюу ресторан, кафе, сүлжээ хоолны газар давтан тунгаа хийлгээд 14 хоносон хүмүүст танхимынхаа 50 хувийг дүүргэн үйлчилнэ.
  • Зочид буудал болон дэн буудлуудыг нээж байна.
  • Амралтын газар, жуулчны баазууд нээгдэх бөгөөд зөвхөн гэр бүлийн хүрээнд, давтан тунгаа авсан хүмүүст үйлчилнэ.
  • Сауныг 50 хувийн дүүргэлттэй давтан тун авсан хүмүүст үйлчлэхээр нээж байна. 

Ингэснээр, бизнесийн 83 хувь нь хязгаарлалтгүй болж байгаа бөгөөд цаашид үлдсэн 7-8 төрлийг үе шаттай нээх асуудлыг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн нээхээр төлөвлөж байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээллийн үеэр тодотгов.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Коронавирусний вакцины гурав дахь тунгийн туршилтыг анх удаа эхлүүлжээ

Дараагийн мэдээ

Хөрсний бохирдлын сөрөг нөлөө

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Японы тэргүүн баян Токио 2020 зуны олимпын наадмыг зохион байгуулахын эсрэг байна

Ням гарагт Япон улсын тэргүүн баянд тооцогддог Softbank группын үүсгэн байгуулагч Масаёши Сон энэ зун зохион байгуулагдах Токио…
Дэлгэрэнгүй унших

У.Хүрэлсүх: Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно

Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын дарааллын дагуу МАН-ын дагуу У.Хүрэлсүх СЕХ-нд мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, үнэмлэхээ гардан авав.…
Дэлгэрэнгүй унших

“COVID-19”-ийн вакцин үйлдвэрлэгчид ядуу буурай орнуудад 3.5 тэрбум тун вакцин нийлүүлнэ

“Pfizer”, “Moderna”, “Johnson & Johnson” компани 2021, 2022 онд бага, дунд орлоготой орнуудад 3.5 тэрбум орчим тун вакциныг зардлаар нь юм…
Дэлгэрэнгүй унших

Японд “Moderna”, “AstraZeneca” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

Японы Эрүүл мэндийн яамны тусгай комисс “Moderna” болон “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг халдвараас сэргийлэх дархлаажуулалтад хэрэглэхийг зөвшөөрчээ. Японы…
Total
1
Хуваалцах