Тусгай нислэгээр 160 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг өчигдөр 19.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, 160 иргэн эх орондоо ирлээ.

Иргэдийг “Новотел”, “Кемпински”, “Туушин”, “Альфа”, “Гайде” зочид буудал, “Монголика”,  “Багахангай” амралтын газарт тусгаарлажээ. Дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон иргэд гэрээр 7 хоног тусгаарлагдах журам мөрдөгдөж байгаа.

Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 28-наас зохион байгуулснаас хойш энэ сарын 18-ны байдлаар 34 553 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Тодруулбал, гадаадын 93 орноос 170 удаагийн тусгай нислэгээр 27 753 иргэн, автозамаар 6788 иргэн эх орондоо иржээ.

Total
11
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

АНУ цахилгаан автомашины зах зээлд дэлхийд тэргүүлэхийг зорьж байна

Дараагийн мэдээ

Коронавирусний вакцины гурав дахь тунгийн туршилтыг анх удаа эхлүүлжээ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 22:00 цаг хүртэл ажиллуулна

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр боллоо.  Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрдэмтдийн зөвлөлийн саналыг…
Дэлгэрэнгүй унших

Д.Цэнджав:Халдвараар өвчлөөд эдгэрснийхээ дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө

Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийн хувьд сэргээн засах үйлчилгээг яаж авах, хэрхэн хэвийн амьдралдаа орох вэ гэсэн асуултад хариу…
Total
11
Хуваалцах