Улаанбаатар хотын иргэд Сэлбэ, Дунд голоо аврах хөдөлгөөнд сошиалаар нэгдэж байна

Дэлхий дээр хотынхоо төвөөр гол урсдаг 6 хот байдгийн нэг нь Улаанбаатар хот билээ. Энэ бол томоохон хотуудад тэр болгон байдаггүй байгалийн үзэсгэлэнт өгөгдөл юм. Гэвч Улаанбаатар хотын дундуур урсах “Сэлбэ”, “Дунд” гол гэр хорооллоор дамжин хотын төв рүү ойртохдоо байгалийн өнгөө алдаж, хогоор дүүрсээр байна. Эдгээр голууд зөвхөн иргэдийн бий болгосон бохирдлоос гадна голын эрэг, далангийн дагуу баригдаж байгаа орон сууц, оффисийн барилгын компаниудын буруутай үйл ажиллагаанаас болж ихээхэн бохирдох ихэссэн. Хотын иргэд голоо аврахаар иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хяналтын тогтолцоо үүсгэх зорилгоор сошиал медиа сувагт тулгуурлан нэгдсэн байна. Тэд ийнхүү нэгдэж эхэлснээр Улаанбаатар хотын ойрын 5 жилийн төлөвлөгөөнд Сэлбэ, Дунд голыг байгалийн төрөхөөр нь нөхөн сэргээж, тохижуулалт ажлыг тусгуулж чаджээ. 

Д.Батбаяр, Хотын иргэн:
Энэ Улаанбаатар хотын дундуур урсаж байгаа Дунд гол бол түүхэн гол. Улаанбаатар хотын иргэдэд байгалийн өгөөжийг өгөх гол байгаа. Иргэн хүний зүгээс харж байхад энэ голыг зүй зохистой байлгаж хамгаалах тал дээр гол дутагдаж байгаа нэг зүйл байна. Энэ нь үүнийг хамгаалах ёстой байгаль орчны бодлого, түүнийг зүй зохистой явуулах, удирдаж байгаа албан тушаалтануудын ажиллагаа доголдолтой байгаа. Манайд байгаль орчныг хамгаалах тухай хууль хангалттай гарч байгаа. Түүний хэрэгжилт бол маш муу. 

Б.Мөнхдөл, Сүхбаатар дүүргийн 2 хорооны иргэдийн хурлын төлөөлөгч:
Анх 2018 онд газрын зөвшөөрлийг нь өгснөөр энд орон сууцны хороолол баригдаж эхэлсэн. Газрын зориулалт нь үйлчилгээ, нийтийн гэсэн заалттай газар байтал үүн дээр орон сууц барьсан нь хууль зөрчиж байгаа асуудал. Барилга барихдаа байгаль орчинд маш их хохирол учруулж байгаа. Яг энэ сэлбэ, дунд голын ай сав дээр барилга барих нь мөн хууль зөрчөж байгаа юм. Мөн нь  голын эрэг, усны далан дээр барилга бариад зогсохгүй цэвэр усны шугам татахдаа голыг эргийг эвдэж сүйтгэж байгаа байдал нь нэмээд байгаль орчныг сүйтгэж байгаа хэрэг. Энэ ажлыг одоогоор түр зогсоосон. Гэхдээ энэ барилгыг та бүхэн харж байгаа байх одоо ч барилга эрчимтэй баригдаж байна. Хаа нэгтээ газраас цэвэр усаа татах нь ойлгомжтой. Энэ хавьд усны хангамж маш муу олон орон сууцтай учраас одоо байгаа шугамтай холбохоор усны даралт хүрэхгүй. Тийм учраас өөр эх үүсвэрээс шийдэх нь ойлгомжтой.

Ж.Золжаргал, Эрчим хүчний инженер:
Улаанбаатар хот бол байгалийн тогтцоороо олон салаа голтой маш гоё газар. Бид үүнийгээ хогийн жалга болгочихоод байгаа. Тийм болохоор одоо үлдсэн ганц агаарлах ногоон зурвасаа хамгаалж үлдээд, барилгажилт, арилжааны янз бүрийн ашиг сонирхолоос хол байлгая. Зүгээр л нэг зүлэгтэй, аюулгүй найдвартай замтай, алхдаг, гүйдэг хэсэгтэй гэрэлтүүлэгтэй, хамгаалалттай. Байгалийн төрхийг эвдэхгүйгээр ашиглах нт чухал. Элдэв янзын битон зутгахгүй, усан оргилуур, хөгжим хэрэггүй. Амардаг ногоон байгууламж болгомоор байгаа. Үүнийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо хэрэгтэй. Тэгэхгүй бол бид албаны хүмүүст найдаад нэмэргүй байгаа. Тийм болохоор бид иргэд өөрсдөө шаардага тавих, хянах зорилгоор сошиал медиад коммунити үүсгээд явж байгаа. Хамгийн эхний санаачлагуудын үр дүнд ирэх 5 жилд нийслэл хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлд эдгээр голуудыг байгалийг төрхийг нь хадгалж, тохижуулна гэсэн ажил орсон байгаа. 

Эх сурвалж: А24 NewsAgency

Total
4
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Энэтхэгт халдвар авсан хүний тоо 25 сая давжээ

Дараагийн мэдээ

Oдоогоор коронавируст халдвартай нийт 3854 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 99 хүний биеийн байдал маш хүнд байна

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 22:00 цаг хүртэл ажиллуулна

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр боллоо.  Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрдэмтдийн зөвлөлийн саналыг…
Дэлгэрэнгүй унших

Д.Цэнджав:Халдвараар өвчлөөд эдгэрснийхээ дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө

Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийн хувьд сэргээн засах үйлчилгээг яаж авах, хэрхэн хэвийн амьдралдаа орох вэ гэсэн асуултад хариу…
Total
4
Хуваалцах