Энэтхэгт халдвар авсан хүний тоо 25 сая давжээ

Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 263 533 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 25.2 саяд хүрчээ. Энэ нь дэлхий даяар бүртгэгдсэн халдварын тохиолдлын 15 гаруй хувьтай тэнцэж байна.

Мөн даваа гарагт халдварын улмаас 4329 хүн нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Ингэснээр улсын хэмжээнд халдвараар нас барсан хүний тоо 278 719-т хүрсэн байна. 

Өмнөд Азийн тус улс нь дөрөвдүгээр сараас дэгдсэн коронавирусний халдварын хоёр дахь давлагааг хяналтдaa авахаар тэмцэж байгаа бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногт өдөр бүр 300 мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж, тавдугаар сарын 7-нд хамгийн олон буюу 414 188 хүнээс халдвар илэрсэн юм.

Харин өнгөрсөн баасан гаргаас өдөрт шинээр илэрч буй халдварын тохиолдлын тоо буурч, ням, даваа гарагт 300 мянгаас цөөн тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар Энэтхэгт 184.4 сая тун вакцин тариад байгаа бөгөөд даваа гарагт 1 479 592 тунг хийсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэв

Дараагийн мэдээ

Улаанбаатар хотын иргэд Сэлбэ, Дунд голоо аврах хөдөлгөөнд сошиалаар нэгдэж байна

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Японд “Moderna”, “AstraZeneca” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

Японы Эрүүл мэндийн яамны тусгай комисс “Moderna” болон “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг халдвараас сэргийлэх дархлаажуулалтад хэрэглэхийг зөвшөөрчээ. Японы…
Дэлгэрэнгүй унших

EMA, ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцин хийлгэсэн хүмүүсийг ЕХ-нд нэвтрэхийг зөвшөөрөв

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Европын Эмийн агентлагаас (EMA) зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн хүмүүст Европын Холбоонд (ЕХ) нэвтрэхийг…
Total
1
Хуваалцах