Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэв

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нар санаачилж, энэ сарын 4-нд өргөн мэдүүлсэн юм

Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд төслийн нэгдүгээр зүйлд, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5” болгохоор тусгажээ. Мөн Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.7” гэснийг “11.7”, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.5” гэснийг “11.5”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “12.5 хувиас” гэснийг “11.5 хувиас” гэж тус тус өөрчлөхөөр тусгасан хэмээн Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд танилцуулав.

Хуулийг баталж, энэ долоодугаар сарын 1-нээс мөрдөхөд  улсын төсөвт 94,6 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатайг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа онцлов. Мөн Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаагаа дурдлаа.

Ийнхүү хуулийн төслийг байнгын хороо хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Total
21
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Улаанбаатарт 318, орон нутагт 25, эмнэлгээс шалтгаалах зургаан тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ

Дараагийн мэдээ

Энэтхэгт халдвар авсан хүний тоо 25 сая давжээ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг 22:00 цаг хүртэл ажиллуулна

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр боллоо.  Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Эрдэмтдийн зөвлөлийн саналыг…
Дэлгэрэнгүй унших

Гадаадаас ирэх иргэдийг аравдугаар сарын 15-наас эхлэн зочид буудалд тусгаарлахгүй

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо.  Тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр хүнд, маш хүнд өвчтөн болон нас баралтын тоо…
Дэлгэрэнгүй унших

Д.Цэнджав:Халдвараар өвчлөөд эдгэрснийхээ дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө

Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийн хувьд сэргээн засах үйлчилгээг яаж авах, хэрхэн хэвийн амьдралдаа орох вэ гэсэн асуултад хариу…
Total
21
Хуваалцах