Монголын залуучууд Америкт сурахыг илүүд үзэж байна

Монгол залуучууд Америкын шилдэг их дээд сургуульд суралцах хүсэл ихтэй байдаг. Энэ нь нэг талаас дэлхийн шилдэг 10 их сургуулийн 6 нь АНУ-д байдаг гэх шалтгаанаас гадна нөгөө талаар олон төрлийн тэтгэлэг олох боломж илүү өндөр байдаг гэх мэт шалтгаан нөлөөдөг. Мөн сүүлийн үед Америкад суралцах хүсэлтэй сурагч, залуучуудын сонголтод нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь их дээд сургуулиудын өргөдлийн системтэй холбоотой болсон байна. Энэ чиглэлээр сурагчдыг бэлтгэх үйл ажиллагаа явуулж ирсэн “Томуужин академи” сургалтын төв өргөжиж, бүрэн дунд сургууль болсон байна. Тэд сурагчдаа бага ангиас нь эхэлж Америкийн их дээд сургуулиудад бэлдэж байгаа бөгөөд сурагчдаараа 100-200 цагийн сайн дурын ажил хийлгэх, тус тусдаа стартап төсөл эхлүүлэх бололцоогоор хангаж ажилладаг. Тус сургуулийн сургалт эрхэлсэн захирал Ц.Өрнөхбаяр хэлэхдээ “Америкийн их дээд сургуульд тэнцэж байна гэвэл тэрхүү сурагч маань өөрийгөө таньсан, бусдад харуулчихсан гол суурь нь тавигдаж чадсан гэж гол хэмжүүрээр харж байгаа” гэлээ.

Ч.Шинийннэгэн, Томуужин алтернатив сургуулийн 12 ангийн сурагч:
Миний хувьд дунд сургуулиа төгсөөд хаана хэрхэн сурах, ямар мэргэжлээр сурах гэх мэт олон асуудлуудаа шийдээгүй бүрхэг байсан. Тэгээд би Томуужин алтернатив сургууль элсэж орж ирсэн. Энэ сургууль нь голчлон Америк руу сургахад чиглүүлж маш олон үйлчилгээгээр хангаж өгдөг. Сургуульдаа ороод Америкийн системтэй илүү сайн танилцаад иртэл зөвхөн намайг сургуульд оруулах бус намайг өөрийг маань илүү таньж мэдэхэд маш сайн хөтлөх систем байсан. Америкийн тухайд гэвэл өргөдлийн системээс гадна сургуульдаа очоод суралцах орчны хувьд хамгийн гол давуу тал нь бусад улсуудын их сургуулиудаас илүү хүүхэд өөрийнхөө чадварт суурилаад хөгжих боломжтой гэх мэт олон давуу талтай. Суралцагч өөрөө олон талаар хөгжих боломжтой орчин байдаг санагдсан. 

Г.Эдвард, Томуужин алтернатив сургуулийн 12 ангийн сурагч:
Сургууль нээгдсэнээс хойш application process буюу гадаадын их дээд сургуулиудад өргөдлөө явуулах хөтөлбөртөө хамрагдаж эхэлсэн байгаа. Энэ хөтөлбөрийн хамгийн чухал үндсэн хэсэг нь бол бид багш нартайгаа нүүр тулж ажиллах зөвлөгөө авах хэсэг байгаа. Энэ маань хүүхэд нэг бүртэй тулж ажиллах, биднийг илүү сайн мэдэж, хөгжүүлээд өргөдөл, эссэгээ хэрхэн бичихэд түлхүү ажиллаж, төгс зааж өгдөг ажиллагаа байгаа. Бидний хувьд одоогоор Америкийн их дээд сургуулиудаас тэнцсэн хариугаа аваад явж байна. Миний хувьд 5 сургуульд тэнцсэн. Харин яг сурах сургуулиа сонгоогүй байгаа. 

Ц.Өрнөхбаяр, Томуужин сургуулийн сургалт хариуцсан захирал:
Манай Томуужин алтернатив бол ерөнхийдөө хүүхдийг амьдралд бэлтгэх, хүчирхэг бие хүн болгох үндсэн зорилготой. Энэ зорилготой маань юу нийцэж байгаа вэ? гэхээр манай өмнөх бэлдэж байсан арга барил Томуужин академийн 5 жилийн туршлага байсан. Үүн дээр үндэслээд голчлон Америкийн топ их сургуулиудад хүүхдүүдээ бэлгэж явуулах зорилготой. Хүүхдүүд маань ч энэ зорилгтой нэгдэж орж ирдэг. Яагаад заавал Америкийн их дээд сургууль тэр дундаа топуудад вэ гэхээр бусад орны их дээд сургуулиудыг бодвол Америкийн их дээд сургуулиуд тухайн хүнийг нь хардаг. Энэ хүүхэд өөрийгөө таньсан байна уу? Нийгэмдээ ямар сайн зүйл өгч чадах вэ? Сайн дурын ажил хийж чадаж байна уу? гэх мэт. Дан ганц академик мэдлэг харах бус. Тийм ч учраас Томуужин сургуулийн 4 хөтөлбөрөөр дамжуулаад академик мэдлэг, гадаад хэлний бэлтгэл, сайн дурын ажил, өөрийгөө таних өргөдөл бичих гээд хаус системээр илүү хувь хүн талаас нь бэлдэж байна. Энэ нь Америкийн их дээд сургуульд тэнцэж байна гэвэл тэрхүү сурагч маань өөрийгөө таньсан, бусдад харуулчихсан гол суурь нь тавигдаж чадсан гэж гол хэмжүүрээр харж байгаа. 

Эх сурвалж: А24 NewsAgency

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Японд онцгой байдлын зэргийг нэмэгдүүлжээ

Дараагийн мэдээ

Улаанбаатарт 318, орон нутагт 25, эмнэлгээс шалтгаалах зургаан тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Конго улсад галт уул дэлбэрсний улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Засгийн газар зүүн нутгийн Гома хотод Ньирагонго галт уул дэлбэрсэнтэй холбогдуулан оршин суугчдыг…
Total
1
Хуваалцах