Газын зурвас дахь ажиллагаанд бүрэн бэлтгэлтэй байхыг үүрэг болгожээ

Газын зурвасын хэт давруу үзэлтнүүдийн дайралтад хариу алхам авах боломжит бүх хувилбарыг Израилын батлан хамгаалахын арми боловсруулж байна.

Энэ тухай Израилын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лиор Хайат бямба гарагт мэдэгджээ.

“Засгийн газар, аюулгүй байдлын газрууд бүх хувилбарт бүрэн бэлтгэлтэй байхыг армиудад уриаллаа” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Түүнчлэн Газын зурваст байрладаг ХАМАС хөдөлгөөний цэргийн дэд бүтцэд хамгийн их хэмжээгээр хохирол учруулж болох зорилтыг тавьсан гэдгийг тэрбээр цохон тэмдэглэв. Үүнтэй холбогдуулан Лиор Хайат мэдэгдэхдээ “энэ зорилтоо биелүүлэхийн тулд манай арми боломжтой бүхнийг хийнэ. Үүний тулд бүх хувилбарыг боловсруулж байна” гэжээ.

Израилын цэргүүд болон Газын зурвас дахь Палестины бүлэглэлүүд 5 дугаар сарын 10-наас харилцан пуужингийн цохилт өгсөөр байгаа юм. Байдал ийнхүү хурцадсан нь тавдугаар сарын эхээр Зүүн Иерусалимын Аль-Акса сүмийн гадна болсон үймээн самуунаас үүдэлтэй юм. Сүүлд мэдээлснээр, Израилын 10 иргэн, Палестинаас 146 хүн амиа алдсан байна. 

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

"COVID-19" халдварын 541 тохиолдол бүртгэгдэв

Дараагийн мэдээ

Өндөржүүлсэн байдлын зэрэг 6 дугаар сарын 2 хүртэл үргэлжилнэ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

У.Хүрэлсүх: Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно

Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын дарааллын дагуу МАН-ын дагуу У.Хүрэлсүх СЕХ-нд мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, үнэмлэхээ гардан авав.…
Дэлгэрэнгүй унших

Израилаас 20 мянган ам.долларын халдвараас хамгаалах хэрэгсэл хандивлалаа

Израил Улсын Элчин сайдын яам, Израилийн Олон улсын хамтын ажиллагааны хөгжлийн агентлагаас /МАШАВ/  КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зориулан…
Дэлгэрэнгүй унших

Ресторан, зочид буудал, амралтын газар, саун зэргийг энэ сарын 22-ноос нээнэ

УОК-ын Шуурхай ажлын баг өнөөдөр хуралдаж зургаан төрлийн үйл ажиллагааг энэ сарын 22-ноос нээхээр болсон тухай Засгийн газрын…
Total
1
Хуваалцах