“COVID-19” халдварын 541 тохиолдол бүртгэгдэв

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 8 мянга гаруй хүнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 541 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 48 642 боллоо.

Шинэ тохиолдлын 30 нь хөдөө орон нутагт бүртгэгдэв. Хоёр хүн нас барж, нийт нас баралт 207 боллоо. 74 настай эрэгтэй, 64 настай эмэгтэй халдварын нэн хүнд хэлбэрээр эндэв. Харин 1306 хүн сүүлийн 24 цагт эдгэрснээр энэ тоо 40 900 боллоо.

Өнөөдрийн байдлаар 4256 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал маш хүнд 163, хүнд 527 хүн байна. “COVID-19”-ийн халдвараар өвчилсөн архаг суурь өвчтэй хүмүүсийг эмнэлэгт шилжүүлэх нөхцөлд гэрээрээ эмчлүүлье гэсэн хүсэлт их гарах болсон. Үүнтэй холбогдуулан гэртээ үлдэн эмчлүүлэх нь эрсдэлтэй алхам гэдгийг ЭМЯ-наас тодотгож байна. Тиймээс эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй байгааг анхааруулав. 

Өнөөдрийн байдлаар, 3207 хүн хөнгөн хэлбэрийн оноштойгоор гэрээр үйлчилгээ авч байна.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

ОХУ хэд хэдэн улстай нислэгээ сэргээлээ

Дараагийн мэдээ

Газын зурвас дахь ажиллагаанд бүрэн бэлтгэлтэй байхыг үүрэг болгожээ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Японд “Moderna”, “AstraZeneca” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

Японы Эрүүл мэндийн яамны тусгай комисс “Moderna” болон “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг халдвараас сэргийлэх дархлаажуулалтад хэрэглэхийг зөвшөөрчээ. Японы…
Дэлгэрэнгүй унших

EMA, ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцин хийлгэсэн хүмүүсийг ЕХ-нд нэвтрэхийг зөвшөөрөв

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Европын Эмийн агентлагаас (EMA) зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн хүмүүст Европын Холбоонд (ЕХ) нэвтрэхийг…
Total
1
Хуваалцах