ОХУ хэд хэдэн улстай нислэгээ сэргээлээ

ОХУ тавдугаар сарын 25-наас Исланд, Мальт, Мексик, Португал, Саудын Арабтай агаарын харилцаагаа сэргээхээр болжээ.

Энэ тухай ОХУ-ын коронавирусний тархалт, зөөвөрлөгдсөн тохиолдлоос урьдчилан сэргийлэх шуурхай штаб мэдээлсэн байна.

“Хэлэлцүүлэг хийж, зарим улс орны халдварт өвчний нөхцөл байдлыг харгалзан үзсэнээр, дараах орнуудтай тогтмол үйлддэг олон улсын нислэгээ харилцан сэргээх тухай шийдвэрийг гаргажээ. Үүнд Исланд (Москва – Рейкьявик чиглэлд долоо хоногт хоёр удаа), Мальта (Москва – Валлетта долоо хоногт хоёр удаа), Мексик (Москва – Канкун долоо хоногт гурван удаа), Португал (Москва – Лиссабон долоо хоногт гурван удаа), Саудын Араб (Москва – Жидда долоо хоногт гурван удаа), Махачкала – Жидда, Грозный-Жидда чиглэлд долоо хоногт нэг удаа) багтжээ.

Одоогоор ОХУ-аас Армени, Азербайжан, Беларусь, Энэтхэг, Казахстан, Вьетнам, Венесуэл, Грек, Герман, Сингапур, Серби, Этиоп, Катар, Киргиз, БНСУ, Египет, АНЭУ, Танзани, Швейцар, Шри-Ланк, Узбекистан, Финланд, Япон, Мальдив, Куба, Сейшелийн арлууд руу нислэг үйлдэгдэж байгаа аж.

Total
2
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Монголын Банкны Холбооноос ХӨСҮТ-ийн эмч нарын өрөөг тохижууллаа

Дараагийн мэдээ

"COVID-19" халдварын 541 тохиолдол бүртгэгдэв

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

У.Хүрэлсүх: Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно

Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын дарааллын дагуу МАН-ын дагуу У.Хүрэлсүх СЕХ-нд мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, үнэмлэхээ гардан авав.…
Дэлгэрэнгүй унших

Ресторан, зочид буудал, амралтын газар, саун зэргийг энэ сарын 22-ноос нээнэ

УОК-ын Шуурхай ажлын баг өнөөдөр хуралдаж зургаан төрлийн үйл ажиллагааг энэ сарын 22-ноос нээхээр болсон тухай Засгийн газрын…
Total
2
Хуваалцах