“DarkSide” бүлэглэлийн хакерууд “Toshiba”-гаас нууц мэдээлэл хулгайлжээ

Industry concept: pixelated Oil And Gas Indusry icon on digital background, empty copyspace for card, text, advertising

Саяхан АНУ-ын түлш дамжуулах хоолойн томоохон компанийн үйл ажиллагааг олон хоногоор саатуулсан “DarkSide” бүлэглэлийн хакерууд Японы “Toshiba” корпорацын Франц дахь салбараас их хэмжээний нууц мэдээлэл хулгайлснаа зарлажээ.

Энэ тухай NHK телевиз Японы кибер аюулгүй байдлын салбарын  “Mitsui Bussan Secure Directions, Inc”. компаниас эш татан мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, “DarkSide” мэдэгдлээ хакеруудын ашигладаг цахим хуудсанд нийтэлжээ.

Хакерууд “Toshiba” компанийн Франц дахь салбараас менежментийн ажил, бизнесийн шинэ төслүүд болон хувийн мэдээллүүд гэх зэрэг 740 Гб-ын мэдээлэл хулгайлсан гэж мэдэгджээ. Японы корпорац энэ хэргийг шалгаж байна гэж NHK телевиз мэдээлэв. 

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Алсалсан нутагт ажиллаж буй алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох хуулийн төсөл санаачиллаа

Дараагийн мэдээ

Токиогийн Олимпыг цуцлах тухай өргөх бичигт 350 мянган гарын үсэг цугларчээ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Д.Цэнджав:Халдвараар өвчлөөд эдгэрснийхээ дараа хэт ачаалалтай дасгал хийх нь уушгинд сөргөөр нөлөөлнө

Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийн хувьд сэргээн засах үйлчилгээг яаж авах, хэрхэн хэвийн амьдралдаа орох вэ гэсэн асуултад хариу…
Total
1
Хуваалцах