Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр боллоо

Үрийн улаанбуудайн үнийг 30 хувь хөнгөлнө.

Цар тахлын улмаас давагдашгүй нөхцөл үүссэн учир Хөдөө аж ахуйг дэмжих санд импортоор нийлүүлсэн үрийн улаанбуудайн үнийг 30, тэжээлийн таримал ургамал болон төмсний үр, нийлэг хальсан хучлагын үнийг 50, хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийг 80 хувиар хөнгөлж олгохоор боллоо.

Энэ жил 389 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 18 орчим мянган га-д төмс, 10 орчим мянган га-д хүнсний ногоо, 66 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, 7,000 га-д жимс, жимсгэнэ тариална.

Ингэснээр 496 орчим мянган тн үр тариа, үүнээс 471 мянган тн улаанбуудай, 222 мянган тн төмс, 116 мянган тн хүнсний ногоо, 170 мянган тн малын тэжээл, 26 мянган тн тосны ургамал, 3,000 тн жимс, жимсгэнэ хураан авч 360 мянган га-д уринш боловсруулахаар төлөвлөжээ.

Энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага өгч эхэлнэ12 дугаар анги төгсөгчдийг энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлагад хамруулна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас доош насныхныг дархлаажуулалтад хамруулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг салбарын сайд нарт даалгав. Төгсөх сурагчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн шалгалт авахгүй байхаар шийдвэрлэв. Бүртгэлээс үзвэл:

– 15-16 насны 27

– 17 насны 1,675

– 18 насны 25,082

– 19 насны 13,636 нийт 40,420 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм. Эдгээрийн 19,290 нь нийслэлд, 21,130 нь орон нутагт бүртгүүлжээ.

Төрийн үйлчилгээний зарим албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгоноХөгжлийн бэрхшээлтэй хүнд сэргээн засах, тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмч, сувилагч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалчид тухайн ажил, албан тушаал эрхлэх хугацаанд нь сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх нэмэгдлийг сар бүр олгоно.

Total
2
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Камбожийн “Өөртөө туслах тэсрэх бөмбөг устгах ТББ” дэлбэрээгүй бөмбөг зайлуулах ажлаа үргэлжлүүлсээр байна

Дараагийн мэдээ

Сүүлийн 24 цагт 585 хүнд коронавирусний халдвар илэрчээ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

У.Хүрэлсүх: Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно

Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын дарааллын дагуу МАН-ын дагуу У.Хүрэлсүх СЕХ-нд мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, үнэмлэхээ гардан авав.…
Дэлгэрэнгүй унших

Ресторан, зочид буудал, амралтын газар, саун зэргийг энэ сарын 22-ноос нээнэ

УОК-ын Шуурхай ажлын баг өнөөдөр хуралдаж зургаан төрлийн үйл ажиллагааг энэ сарын 22-ноос нээхээр болсон тухай Засгийн газрын…
Total
2
Хуваалцах