Камбожийн “Өөртөө туслах тэсрэх бөмбөг устгах ТББ” дэлбэрээгүй бөмбөг зайлуулах ажлаа үргэлжлүүлсээр байна

“Өөртөө туслах тэсрэх бөмбөг устгах ТББ” / CSHD Камбожийн хэд хэдэн газруудад дэлбэрээгүй бөмбөг устгах ажлаа үргэлжлүүлсээр байна. Уг байгууллага мэргэжлийн 5 хүнээс бүрдсэн бөгөөд тариаланчдын өөрийн газар дээрээсээ олсон дайны үлдэгдэл тэсрэг бөмбөгүүдийг устгалд оруулдаг байна. Албаны тооцоогоор 4-6 сая тэсрэх бөмбөг Камбажийн нутаг дэвсгэрт булагдсан байгаа бөгөөд үүнээс үүдэн жилд 60 орчим хүний амь эрсддэг байна.

Бора Ченн – ТББ-н хяналтын менежер:

Өнөөдөр бид нэгэн тосгоны иргэнээс өөрийн хашаанаас 36 тэсрэх бөмбөг олсон тухай дуудлага хүлээн авсан. Бид энэ зэрэг булагдсан бөмбөгүүдийн иргэдээс холдуулж аюулгүй устгалд оруулдаг. Ялангуяа Поур Час тосгоны энэ хэсэгт дайнаас үлдсэн маш олон тооны тэсрэг бөмбөг газрын доор байгаа. Манай багийнхан иргэдийг аюулгүй газар тариалан эрхлэхэд туслах үүднээс хайлт байнга хийдэг. Тиймээс иргэдийг би хэрвээ ямар нэгэн байдлаар тэсрэх бөмбөг олсон тохиолдолд тоглож, шидэж, хүрч болохгүй яаралтай дүүргийн захиргаа эсвэл манай байгууллагад хандахын хүсч байна. Иргэд эдгээр бөмбөгийн аюулын талаар мэдлэгтэй болоосой гэж найдаж байна, ингэснээр ирээдүйд тосгоны хүмүүс аюулгүй амьдрах боломжтой болно.

Эх сурвалж: A24 NewsAgency

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Дэлхий даяар халдварын тохиолдлын тоо 4 хувиар буурчээ

Дараагийн мэдээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр боллоо

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

ШУУРХАЙ: Айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг 7-р сар хүртэл Төрөөс даана

Орон сууцны айл өрхийн 250 кВт хүртэл, гэр хорооллын айлуудын 350 кВт хүртэл цахилгааны үнийг төрөөс даах асуудал Засгийн газар дээр яригдаж байсан. Тэгвэл уг асуудлаар Засгийн газрын түвшинд тодорхой…
Total
1
Хуваалцах