Дэлхийн эдийн засаг Хятадруу чиглэж байна

Улс төр, эдийн засгийн шинжээчид Европын Холбоо БНХАУ-тай хөрөнгө оруулалтын томоохон гэрээ байгуулсны дараа АНУ-тай улам хурцадмал харилцаатай болсон, АНУ-ын зүгээс БНХАУ Шинжаан Уйгарын үндэсний цөөнхийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй холбогдуулан Хятад, Европын Холбооны харилцааг шүүмжилж байгаа зэргийг тодотгож хэлэв. Хэд, хэдэн улс орон шинээр үүсэж байгаа нөхцөл байдалд БНХАУ-тай хэрхэн харилцахаа тодорхойлж байна.   Дэлхийн эдийн засгийн тайлангаас харахад цар тахлаас үүдэн томоохон эдийн засагтай олон орон бүсээ чангалж байгаа боловч Хятадын эдийн засаг хөгжсөөр байна. Үүний зэрэгцээ БНХАУ-ын засгийн газраас гаргасан хэт их гангийн эрчим хүчийг шийдвэрлэж, аж үйлдвэрийн татаасыг бууруулах замаар дижитал, хөдөө аж ахуйн зах зээлийн бүрдүүлж, цар тахлын улмаас уналтад орсон ч эргээд хурдацтай сэргэж байгаа эдийн засагтаа тулгарч байгаа шинэ сорилтуудыг шийдвэрлэхийн тулд “илүү, хүчтэй” арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж амласан ч энэ амлалтаа биелүүлэхийн тулд өчүүхэн хүчин чармайлт гаргаж байна гэж Европын холбооны зүгээс шүүмжилжээ.

Судлаач, Эдийн засагч Отгон-Чулуун :

Европын холбоо БНХУ хоорондоо  эдийн засгийн чөлөөт хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байсан . Гэвч АНУ-д шинэ ерөнхийлөгч гарч ирсэн хэдийч шинэ засаг, захиргааны зүгээс Европын холбоонд шахалт үзүүлсэн гэж ойлгож байгаа . Ямар шахалт үзүүлсэн бэ? гэвэл : БНХУ- тай харилцах харилцаагаа зөвхөн эдийн засаг худалдааны чиглэлээр битгий байлгаачээ, БНХУ-д хүний эрхийн зөрчил ямар байна, үндэсний цөөнхтэйгөө хэрхэн харьцаж байна гэх мэт олон асуудлуудаас шалтгаалж байгаа. Том гүрнүүд худалдааны түншүүд харилцаа муудсан  үед дундын зуучлагчдын хэрэгцээ гарч ирдэг. Тийм учраас монгол улс ирээдүйд идэвхитэй гадаад бодлого явуулах боломж нээгдэж байна гэж харж байна. 

Улс төр судлаач Баясгалан :

Барууны орнууд хятадын сэргэлтээс болгоомжилж эхэлж байна. Энэ үндэслэлээр ээ  Ази номхон далайн бүс нутагт их дөрвөл буюу Америк, Япон, Энэтхэг, Австрали гэсэн орнууд бол Куад гээд дөрвөлийг байгуулж хятадыг тогтоон барих ийм бодлого явж байна. Сүүлдээ бол үүн дээр Европын орнуудаас Герман, Франц гэх мэтийн орнууд бодлогын хэмжээнд нэгдэн орж байна. Ингэхээрээ үндсэндээ европ болон Хятадын хоорондын харилцаа бол эрс хүйтэрч эхэлж байгаа. Тэр нь мэдээж хэрэг Монголын хувьд тодорхой хэмжээний нөлөөтэй гэж үзэж болно. Яагаад гэхээр 

Монгол шиг ардчилал хүний эрхийг дээдэлдэг системтэй улсад  Хятадын нөлөө орж ирж байгааг Европын холбооны улсууд болон Америк ялангуяа Герман, Франц улсууд дурамжхан хүлээн авж байгаа гэж хэлж болно. 

Эх сурвалж: A24 NewsAgency

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

ДЭМБ: БНАСАУ-д халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй

Дараагийн мэдээ

Корона вирусын эдийн засагт нөлөөлсөн байдал

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Японы тэргүүн баян Токио 2020 зуны олимпын наадмыг зохион байгуулахын эсрэг байна

Ням гарагт Япон улсын тэргүүн баянд тооцогддог Softbank группын үүсгэн байгуулагч Масаёши Сон энэ зун зохион байгуулагдах Токио…
Дэлгэрэнгүй унших

У.Хүрэлсүх: Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно

Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын дарааллын дагуу МАН-ын дагуу У.Хүрэлсүх СЕХ-нд мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, үнэмлэхээ гардан авав.…
Дэлгэрэнгүй унших

“COVID-19”-ийн вакцин үйлдвэрлэгчид ядуу буурай орнуудад 3.5 тэрбум тун вакцин нийлүүлнэ

“Pfizer”, “Moderna”, “Johnson & Johnson” компани 2021, 2022 онд бага, дунд орлоготой орнуудад 3.5 тэрбум орчим тун вакциныг зардлаар нь юм…
Дэлгэрэнгүй унших

Японд “Moderna”, “AstraZeneca” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

Японы Эрүүл мэндийн яамны тусгай комисс “Moderna” болон “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг халдвараас сэргийлэх дархлаажуулалтад хэрэглэхийг зөвшөөрчээ. Японы…
Total
1
Хуваалцах