ДЭМБ: БНАСАУ-д халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй

БНАСАУ-д коронавирусний 26 мянга орчим шинжилгээ хийхэд халдварын нэг ч тохиолдол илрээгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өнөөдөр мэдээлжээ.

“COVID-19”-ийн талаарх ДЭМБ-ын долоо хоног тутмын тайланд мэдээлснээр, БНАСАУ-д дөрөвдүгээр сарын 23-29-нд 751 хүнд шинжилгээ хийснээр нийт шинжилгээнд хамрагдсан хүний тоо 25986-д хүрсэн байна.

“Шинжилгээнд сүүлд хамруулсан 751 хүний 139-т томуутай төстэй шинж тэмдэг илэрсэн боловч бүгд амьсгалын замын цочмог өвчин туссан байсан” гэж тайланд дурджээ.

БНАСАУ улс орондоо коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны эхэн үеэс цар тахлын эсрэг түргэн шуурхай, хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн юм.

Тус улс нь “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах зорилго бүхий “COVAX” хөтөлбөрөөр хоёр сая орчим тун вакцин хүлээн авах төлөвтэй байна. 

Total
2
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Коронавируст халдварын 477 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барав

Дараагийн мэдээ

Дэлхийн эдийн засаг Хятадруу чиглэж байна

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Японы тэргүүн баян Токио 2020 зуны олимпын наадмыг зохион байгуулахын эсрэг байна

Ням гарагт Япон улсын тэргүүн баянд тооцогддог Softbank группын үүсгэн байгуулагч Масаёши Сон энэ зун зохион байгуулагдах Токио…
Дэлгэрэнгүй унших

Японд “Moderna”, “AstraZeneca” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

Японы Эрүүл мэндийн яамны тусгай комисс “Moderna” болон “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг халдвараас сэргийлэх дархлаажуулалтад хэрэглэхийг зөвшөөрчээ. Японы…
Дэлгэрэнгүй унших

EMA, ДЭМБ-аас зөвшөөрсөн вакцин хийлгэсэн хүмүүсийг ЕХ-нд нэвтрэхийг зөвшөөрөв

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон Европын Эмийн агентлагаас (EMA) зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн хүмүүст Европын Холбоонд (ЕХ) нэвтрэхийг…
Total
2
Хуваалцах