“Спутник Лайт” вакциныг ОХУ-д бүртгэж авлаа

Коронавирусний шинэ вакцин болох нэг тунтай “Спутник Лайт”-ыг ОХУ-д бүртгэлээ гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлжээ.

“Нэг тунтай уг вакцин дархлаажуулалтад хамрагдсанаас хойш 28 дахь өдрөөс 79.4 хувийн үр дүн үзүүлсэн. Үр дүнгийн үзүүлэлт нь 80 орчим хувьтай байгаа нь хоёр тун хийлгэх шаардлагатай олон вакцины үр дүнгээс давж буй юм” гэж тус сангийн мэдээлэлд онцолсон байна.   

“Спутник Лайт” вакцины аюулгүй байдал, иммуноген чанарыг судлах нэг, хоёрдугаар үе шатны туршилт энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд завсрын үр дүн гуравдугаар сарын 10-нд бэлэн болжээ.

“Вакцин хийсний дараа 28 дахь өдөр сайн дурынхны 96.9 хувьд нь эсрэгтөрөгчийн өвөрмөц IgG эсрэг биет үүссэн болохыг судалгааны дүн харуулсан. Вирусийг саармагжуулах эсрэг биет дархлаажуулалтын дараах 28 дахь өдөр туршилтад оролцогчдын 91.67 хувьд нь үүссэн” гэж Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлэв.

Тус сангийн мэдээлснээр, эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шатыг хоёрдугаар сарын сүүлчээр эхлүүлжээ. Энэ судалгаанд ОХУ, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Гана болон бусад орны 7 мянган хүн оролцож байгаа бөгөөд завсрын үр дүн нь энэ сард гарах аж.

Total
20
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Улсын хэмжээнд 5816 иргэн тусгаарлах байранд байна

Дараагийн мэдээ

Улаанбаатарт 681, орон нутагт 53, эмнэлгээс шалтгаалах гурван тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

2022 онд урлаг соёл, спорт, аялал жуулчлалын 36 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ

Улаанбаатар хотод 2022 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулах олон улсын чанартай урлаг соёл, спорт, аялал жуулчлалын…
Дэлгэрэнгүй унших

“Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье” өдөрлөг маргааш болно

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн гуравдугаар сарын 24-нийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан. 2022 онд…
Дэлгэрэнгүй унших

“Му Voice”-ийн гран при шагналын эзнээр Г.Тэмүүжин тодорлоо

“Му Voice” үндэсний шоу тэмцээний шилдэг оролцогчоор поп дива Б.Сарантуяагийн дуулснаар олны хүртээл болсон “Салхины хээ” дууг тун…
Total
20
Хуваалцах