“Facebook” Д.Трампын хаягийг хаах шийдвэрийг хэвээр нь үлдээлээ

“Facebook”-н хяналтын зөвлөл Д.Трампын “Facebook”, “Instagram”-н хаягийг хаах шийдвэрийг хэвээр нь үлдээхээр болсон хэдий ч хэр хугацаагаар хаах талаар 6 сарын дотор эргэн харахыг компанид зөвлөжээ.

“Facebook”-с гадна “Google” компанид хамаардаг “YouTube” дүрс бичлэгийн үйлчилгээ үзүүлэгч компанийн Д.Трампын хуудаст тавьсан хязгаарлалт одоог хүртэл үйлчилж байгаа юм. Д.Трамп болон түүний багийнхан 1 дүгээр сарын 12-ноос хойш “YouTube”-д шинээр дүрс бичлэг байршуулах боломжгүй болжээ. Хүчирхийлэлд өдөөн турхирах эрсдэл багасвал Д.Трампын дүрс бичлэгээ байршуулах эрхэд тавьсан хязгаарлалтыг цуцална гэж “YouTube”-н Ерөнхий захирал Сьюзан Вожицки гуравдугаар сард мэдэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп мэдэгдэхдээ, “Facebook”, “Twitter”, “Google” компаниуд миний хаягийг хаах шийдвэр гаргасан нь манай улсын хувьд “жинхэнэ гутамшиг” гэжээ.

“Манай улсын ард түмэн үүнийг тэвчихгүй. Авлигад автсан эдгээр нийгмийн сүлжээний компани улс төрийн үнэ цэнийг мэддэг байх ёстой бөгөөд дахин хэзээ ч сонгуулийн үйл явцыг сүйрүүлэхийг бид тэдэнд зөвшөөрөхгүй” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна. 

Вашингтонд нэгдүгээр сарын 6-нд эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбоотойгоор “Facebook” төдийгүй өөр хэд хэдэн компани Д.Трампыг нийтлэл оруулах, дүрс бичлэг байршуулахыг нь хориглох шийдвэр гаргасан юм. “Facebook” компани Д.Трампын хаягийг нэгдүгээр сарын 20-нд бүрэн эрхийнх нь хугацааг дуусах хүртэл хаах гэж байсан ч удалгүй хугацааг нь сунгажээ.

Нийгмийн сүлжээний томоохон компаниудын Д.Трампт авсан алхмыг Бүгд Найрамдах намын гишүүд эрс шүүмжилсэн юм. Үүнтэй холбоотойгоор, Флоридад улс төрчдийн хаягийг хаахыг нийгмийн сүлжээнүүдэд хориглож, зөрчвөл торгууль ногдуулж болзошгүйг тусгасан хууль батлагдсан байна.

Total
2
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Дараагийн мэдээ

Мьянмар – цэргийн эргэлтийг эсэрцүүгэн жагсаал үргэлжилсээр байна

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

У.Хүрэлсүх: Хэрэв би Ерөнхийлөгчөөр сонгогдвол ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно

Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудын дарааллын дагуу МАН-ын дагуу У.Хүрэлсүх СЕХ-нд мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, үнэмлэхээ гардан авав.…
Дэлгэрэнгүй унших

Японд “Moderna”, “AstraZeneca” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ

Японы Эрүүл мэндийн яамны тусгай комисс “Moderna” болон “AstraZeneca” компанийн коронавирусний вакциныг халдвараас сэргийлэх дархлаажуулалтад хэрэглэхийг зөвшөөрчээ. Японы…
Total
2
Хуваалцах