Унгар хүн амынхаа тал гаруйг нь вакцинд хамруулсан Европын анхны улс боллоо

Унгар улс 18-аас дээш насны иргэдийнхээ 50.5 хувьд нь коронавирусний вакцины дор хаяж нэг тунг хийсэн Европын анхны улс болжээ.

Энэ тухай Европын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн цахим хуудаст мэдээлсэн байна.

Тус улсын насанд хүрсэн иргэдийн 25.8 хувь нь вакциндаа бүрэн хамрагджээ. Вакцинжуулалтын хурдаар Мальта жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байна. Тус улсын хүн амын 47.1 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн бол 25 хувь нь хоёр тунг хоёуланг нь хийлгэжээ. Вакцины эхний тунг хийлгэсэн үзүүлэлтээр Финланд (хүн амынх нь 34.8 хувь), бүрэн хамрагдсан үзүүлэлтээр Дани (14.4 хувь)  тус бүр Европын орнууд дундаа гуравдугаарт жагсаж байна. Харин Болгар, Латви улсууд сүүл мушгижээ. Болгарт эхний тунгаа 10.7 хувь нь, хоёр дахь тунгаа 3.8 хувь нь хийлгэсэн бол Латвид 13.9 хувь нь эхнийхийг, 2.5-хан хувь нь хоёр дахиа хийлгээд байгаа аж.

ЕХ-ны гишүүн бус европын орнууд дунд Исланд хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Тус улсад хүн амын 39 хувь нь вакцины эхний тунг хийлгэжээ.

Одоогоор Европын Холбооны орнууд хийгээд тус холбоонд багтдаггүй Норвег, Исланд, Лихтенштейний хүн амын нийт 30.4 хувь нь вакцины эхний тунг, 11.3 хувь нь хоёр дахь тунгаа хийлгээд байгаа аж. ЕХ-нд нийт 154.1 сая хүн коронавирусний вакцинд хамрагджээ.

Total
6
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Ханой-Улаанбаатарын нислэгээр 77 иргэн эх орондоо ирэв

Дараагийн мэдээ

Б.Бат-Эрдэнэ: Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо зарчмаа баримталж байгаа

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

ШУУРХАЙ: Айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг 7-р сар хүртэл Төрөөс даана

Орон сууцны айл өрхийн 250 кВт хүртэл, гэр хорооллын айлуудын 350 кВт хүртэл цахилгааны үнийг төрөөс даах асуудал Засгийн газар дээр яригдаж байсан. Тэгвэл уг асуудлаар Засгийн газрын түвшинд тодорхой…
Total
6
Хуваалцах