Сүүлийн 24 цагт 1128 хүнд коронавирусний халдвар илэрчээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 1128 хүнээс коронавирус илэрчээ. 

Шинээр батлагдсан тохиолдлуудын 1124 нь дотоодод бүртгэгджээ. Үүнийг задалбал,  1042 нь нийслэлд, 82 нь орон нутагт бүртгэгдсэн бол  эмнэлгээс шалтгаалах дөрвөн тохиолдол батлагджээ.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын тохиолдлын тоо  41 524 болж байна. Сүүлийн 24 цагт  1308 хүн эмнэлэг болон тусгаарлалтаас гарснаар нийт 25 641 хүн эдгэрчээ.

Түүнчлэн коронавируст халдварын улмаас  61-85 насны 4 хүн өчигдөр нас баржээ. Манай улсад коронавируст халдвараар 130 хүн эндээд байна.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Нийслэлийн иргэдийн 84.6 хувь нь вакцины эхний тунгаа тариулаад байна

Дараагийн мэдээ

Сайн дурынхан хөл хорионы үеийн өлсгөлөнг багасгахаар ажиллаж байна

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Коронавируст халдварын 512 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын тохиолдол 512-оор нэмэгдэж, 5 хүн нас барлаа. Коронавируст халдварын шалтгаанаар нас…
Total
1
Хуваалцах