Өнгөт арьст Америк эрийг хөнөөсөн цагдаа асан шинэ шүүх хурал хийхийг хүсжээ

Жорж Флойд гэх хар арьст эрэгтэйг хөнөөсөн хэргийн гол буруутан цагдаагийн офицер асан Дерек Шовин өөрийн хэргийг дахин шүүлгэхийг хүсэж, давж заалдах өргөдөл гаргажээ.

“NBC” телевизээр мэдээлж буйгаар, цагдаагийн ажилтан асны өмгөөлөгч Эрик Нельсон заалдах гомдолдоо шүүх хурал болохоос өмнө хэргийг нь задалсны улмаас шударга шүүх болно гэдэгт үйлчлүүлэгч нь итгэлгүй байсан гэж мэдэгдсэн байна.   

“Шүүх хурлын үеэр тангарагтны шүүгчид айлган сүрдүүлэлт, заналхийлэл, арьсны өнгөөр ​​ялгаварлан гадуурхах дарамтад өртөж, зөрчил гаргасан. Хэргийг хянан шийдвэрлэхдээ зааврыг дагаж чадахгүй байгаа нь Шовины Үндсэн хуулиар олгогдсон үнэн, шударга шүүгдэх эрхийг нь зөрчиж байна” гэж өмгөөлөгч мэдэгдсэн байна. Үүнээс гадна, шүүх хурал болохоос өмнө хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа нэг талыг барьсан гэж давж заалдах гомдолд дурджээ.

Шовины хэргийг шүүх хурал гуравдугаар сарын 8-нд эхэлжээ. Дөрөвдүгээр сарын 20-нд АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотын тангарагтны шүүх түүнийг хоёр ба гуравдугаар зэргийн хүн амины хэрэгт, өөрөөр хэлбэл санамсаргүй байдлаар хүний амь хөнөөсөн, түүнчлэн хоёрдугаар зэргийн хайхрамжгүй байдлын улмаас Флойдыг үхэлд хүргэсэн гэм буруутайд тооцсон юм. Өмгөөлөгчийнх нь хэлснээр, уг шийдвэр нь “хууль зөрчсөн” байна.

Шовин дээд тал нь 40 жил хоригдох ял авч магадгүй боловч түүнд 12-30 жилийн хугацаагаар хорих ял оноож магадгүй гэж шинжээчид үзэж байгаа аж.

Дерек Шовин өнгөрсөн оны тавдугаар сард Жорж Флойдыг баривчлах үедээ хүзүүн дээр нь удаан өвдөглөсний улмаас Флойдын амьсгал боогдож нас барсан юм. Флойдыг нас барсны дараа АНУ даяар олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, эмх замбараагүй байдал дэгдсэн билээ.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих талаар хэлэлцэж байна

Дараагийн мэдээ

Нийслэлийн иргэдийн 84.6 хувь нь вакцины эхний тунгаа тариулаад байна

Холбоотой мэдээ
Total
1
Хуваалцах