Хатуу хөл хорио нь Монгол дахь ядуурлын түвшинг нэмэгдүүлж байна

Хөл хорионы улмаас ажил орлого нь зогсож ядуурлын түвшин улам өсөж байна хэмээн монголчууд ярьж байна. Ковидын тархалтыг  хумих зорилгоор 4-р сарын 10-наас хойш Улаанбаатарт тавьсан 14 хоногийн хөл хориог тавдугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгасанд бухимдсан иргэд олон байна. Учир нь худалдан авалт, борлуулалт нь зогссон аж ахуйн нэгжүүд болон амьжиргааны түвшин доогуур иргэдэд хөл хорио нь хүндээр тусч байгаа юм. Коронагийн халдвар авсан хүмүүсийн тоо 37.285 тохиолдол болж, нас барагчдын тоо 115-д хүрсэн нь 4 сая хүрэхгүй хүн амтай улсад ноцтой үзүүлэлт болж байна.

Галбадрах- Бизнес эрхлэгч:
“Иргэдийн амьдрал маш хэцүү болж байна. Хуваариа бизнес эрхлэгчид ихэнх нь банкнаас зээл авч бараа бүтээгдэхүүнүүдээ худалдан авсан. Хүйтний улиралд өвлийн дулаан хувцас авч ирэхэд зарагдахгүй хохирч байна. Энэ харамсалтай явдал нь олон хүнийг цалин орлогогүй ажилгүй болоход хүргээд байна. Нэгэнт хөл хорио тогтоосон бол хорьсон шиг хорьж халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахин хөл хориогоо хурдан дуусгамаар байна.

Гандэлгэр – Багш:
Бид 2020 оны 11-р сараас эхлэн хатуу хөл хорионд ороод байна. Хуваариа ажил хөдөлмөр эрхлэгчдийн хувьд аж амьдралд нь маш ихээр нөлөөлж хүнд байдалд орсон. Би багш мэргэжилтэй хувийн сургуульд ажилладаг. Бас нэгэн сэтгэл эмзэглүүлж байгаа зүйл нь бага ангийн хүүхдүүдийн хичээл сургалтын үйл ажиллагаа маш их хоцрогдож байгаа нь юм. Сунгаж айгаа хөл хориог улам чанартай болгож ард иргэддээ үр дүнтэй карантин тогтоох хэрэгтэй. 

Дамдин – Иргэн:
Манай улсад хөл хорионы дэглэм нь эхлээд 1-2 удаагийн үр дүнтэй хөл хорио байсан. Сүүлчийн хөл хорио нь үр дүнгүй улам цааш өсөх хандлагатай халдвар нэмэгдэх магадлалтай байна. Энэхүү хөл хориог 1-р сард үргэлжлүүлэн тавьсан бол илүү үр дүнтэй болох байсан гэж бид бодож байна.   Иргэд бид ажил хөдөлмөр хийж орлого олох ямар ч боломжгүй ард иргэдийн амьдрал үнэхээр ядуурч туйлдаж байна. Ядуу зүдүү амьдралтай хүмүүс олширч байгаа нь харамсалтай байна

Эх сурвалж: А24 NewsAgency

Total
4
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Роботууд ковидын эсрэг ажиллаж эхэллээ

Дараагийн мэдээ

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих талаар хэлэлцэж байна

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Камбожийн “Өөртөө туслах тэсрэх бөмбөг устгах ТББ” дэлбэрээгүй бөмбөг зайлуулах ажлаа үргэлжлүүлсээр байна

“Өөртөө туслах тэсрэх бөмбөг устгах ТББ” / CSHD Камбожийн хэд хэдэн газруудад дэлбэрээгүй бөмбөг устгах ажлаа үргэлжлүүлсээр байна.…
Дэлгэрэнгүй унших

Улаанбаатарт 681, орон нутагт 53, эмнэлгээс шалтгаалах гурван тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа

Коронавируст халдвар илрүүлэхээр өчигдөр улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өчигдөр улсын…
Дэлгэрэнгүй унших

Нийслэлд байгаа орон нутгийн иргэд өөрт ойрхон дархлаажуулалтын цэгт вакцинд хамрагдана

18-аас дээш насны нийслэлийн иргэд харьяа дархлаажуулалтын цэг дээр вакцинд хамрагдана. Харин хөдөө, орон нутгийн харьяатай иргэд өөрт…
Total
4
Хуваалцах