Мексикт метроны гүүр нурж, хүний амь эрсдэв

Мексикийн Мехико хотод галт тэрэг явж байсан метроны гүүр нурсны улмаас 15 хүн амиа алдаж, 70 хүн гэмтэж бэртжээ.

“El Universal” сонинд мэдээлж буйгаар, энэ явдал даваа гарагт орон нутгийн цагаар 22:25 цагт “Оливос” ба “Тесонко” өртөөний хооронд болсон байна.

Урьдчилсан мэдээллээр, уг гүүрний нэг баганыг автомашин мөргөсний улмаас нурсан гэж таамаглаж байгаа аж. Мехико хотын Ерөнхий прокурорын газар хохирогчдод тусламж үзүүлэхээр ослын газар луу аврагчид, эмч нарыг илгээсэн байна. 

Гүүр нурах үеэр бэртсэн хүмүүсийг бүгдийг нь эмнэлэгт хүргэсэн бөгөөд ослын газарт одоо гэмтсэн хүмүүс байхгүй гэж Улаан Загалмай Нийгэмлэгийн ажилтнууд мэдээлжээ.

Total
1
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2% бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Дараагийн мэдээ

Роботууд ковидын эсрэг ажиллаж эхэллээ

Холбоотой мэдээ
Total
1
Хуваалцах