ОХУ-д халдварын шинэ тохиолдлын тоо буурсаар байна

ОХУ-д сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 8489 шинэ тохиолдол илэрлээ гэж тус улсын цар тахалтай тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.

ОХУ-ын 82 бүс нутагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Халдвар авсан хүмүүсийн 13.8 хувь нь өвчний клиник шинж тэмдэггүй байжээ. Халдварын хамгийн олон тохиолдол Москва (2635), Санкт-Петербург (704) хотуудад, мөн Москва муж (641), Ростов, Воронеж мужуудад бүртгэгдсэн байна. 

Нэг хоногийн дотор коронавирусний халдвараар 336 хүн нас барсан бол 6367 хүн эдгэрчээ. Нэг өдрийн өмнө “SARS-CoV-2” вирусний халдварын шинэ тохиолдол 8697 байсан бол тавдугаар сарын 1-ний өдөр 9270 тохиолдол бүртгэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш нийт 4 831 744 тохиолдол илэрчээ.

Total
2
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

Хөвсгөлийн Ханхад 16:45 цаг орчимд болсон 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичэрхийлэл Улаанбаатарт мэдрэгдлээ

Дараагийн мэдээ

Нийслэлд байгаа орон нутгийн иргэд өөрт ойрхон дархлаажуулалтын цэгт вакцинд хамрагдана

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Коронавируст халдварын 512 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын тохиолдол 512-оор нэмэгдэж, 5 хүн нас барлаа. Коронавируст халдварын шалтгаанаар нас…
Total
2
Хуваалцах