Иргэдэд ковидийн вакцин хийлгэх хэрэгцээ, сонирхол маш их байна

Улаанбаатарт байгаа вакцинжуулалтын төвүүд ачаалал ихтэй байгаа нь иргэдийн ковидын вакцин хийлгэх хүсэл маш их  байгааг гэрчиллээ.  Нийслэлд нийт 120 вакцинжуулалтын төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс 40 нь явуулын, өдөрт 60,000 орчим хүн вакцинд хамрагдаж байна.  Улсын хэмжээнд нийт 811,452 хүн вакцины эхний тунг авсан бөгөөд энэ нь вакцинжуулалтын зорилтын 39,3% -тай тэнцэж байна. Одоогоор  327,210 хүн хоёр дахь тунгаа хийсэн байна.  Эрүүл мэндийн яамнаас Улаанбаатар хотын нийт хүн амыг 2021 оны 5-р сарын 10-ны дотор вакцинжуулалтын  1-р тунд , 2021 оны 6-р сарын 10-ны дотор 2 тунд  хамруулж дуусах зорилт тавин ажиллаж байна

Иргэн Баатар:
Би вакцины эхний тунгаа хийлгээд 21 хоноод, одоо хоёр дахь тунгаа хийлгэх гээд оочерлоод зогсож байна. БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин хийлгэсэн. Вакцин хийлгэсний дараа ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Хөл хорионы үед вакцинаа хийлгээд 14 хоноход дархлаа тогтоно гэж сонссон. 

Иргэн Дорж :
Ковид 19-ын вакцины эхний тунгаа сая хийлгээд гарч ирж байна. Байнга гадуур ажилладаг тул  эхний тунгаа эртхэн хийлгэсэн бол их хэрэгтэй байх байлаа. 2 дахь тунгаа 2021.05.24-нд хийлгэнэ. 

Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны өрхийн эмнэлгийн их эмч Жаргалмаа:
Нийслэл хотын хэмжээнд иргэдийг 2021.05.10 гэхэд 1 дүнгээр тунд 2021.06.10 гэхэд 2 дугаар тунд бүрэн хамруулж дуусгахаар төлөвлөсөн. Улаанбаатар хотод суурин 120, явуулын 40 вакцинжуулалтын цэг ажиллаж байна. Миний ажиллаж буй энэ цэг 2021.04.23-наас эхэлж ажилласан бөгөөд 2020.04.27-ны байдлаар энд 4800 орчим хүн вакцинд хамрагдаад байна. Иргэд вакцинжуулалтад маш идэвхтэй хамрагдаж байгаа. Хол гэртэй хүмүүсийг 2 автобусаар зөөж байгаа. 

Эх цурвалж: А24 NewsAgency

Total
3
Хуваалцсан
Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Өмнөх мэдээ

БНХАУ алсын тусгалтай пуужин тээх чадалтай шинэ шумбагч онгоц бүтээжээ

Дараагийн мэдээ

Хөвсгөлийн Ханхад 16:45 цаг орчимд болсон 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичэрхийлэл Улаанбаатарт мэдрэгдлээ

Холбоотой мэдээ
Дэлгэрэнгүй унших

Коронавируст халдварын 512 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас баржээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын тохиолдол 512-оор нэмэгдэж, 5 хүн нас барлаа. Коронавируст халдварын шалтгаанаар нас…
Total
3
Хуваалцах